Эверестийн оргилын хог цэвэрлэнэ

Эверестийг цэвэрлэх кампанит ажил эхэлжээ. Энэ хүрээнд, дэлхийн хамгийн өндөр оргилд авирагчид, аялагчдын орхисон 100 тонн хогийг агаараар тээвэрлэх юм байна.

Эверестийг цэвэрлэх эхний өдөр Лукла нисэх буудлаас Катманду руу 1200 кг хогийг дахин боловсруулахаар тээвэрлэсэн байна.

Энэхүү цэвэрлэх кампанит ажил нь нийслэлд дахин боловсруулж болох зүйлс дээр төвлөрч байгаа бөгөөд Иети Эйрлайнс компани хогийг дахин боловсруулахаар тээвэрлэхэд тусалж байна. Тус компани дахин боловсруулах боломжтой хур хогийг жилийн турш тээвэрлэх юм. Эверестэд тарьсан хогнуудын дийлэнх нь шар айрагны сав, лааз, хоолны сав, лааз, ууланд алхах, явган аялах аяллын төхөөрөмж байлаа. Мөн хүчилтөрөгчийн шил ч байлаа.

Орон нутгийн аяллын хөтөч нар Эверестийг цэвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч Шагарматагийн бохирдлыг хянах хороо уг ажлыг хянаж зохицуулж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд 100 000 хүн тус бүсэд ирсэн байна. Тэдгээрийн бараг 40 000 орчим нь ууланд авирагч, аялагчид байлаа.

2015 онд орон нутгийн уулчдын холбоо, хүний ялгадас нь эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна гэж анхааруулж байсан. Ингэснээр Эверестийн амралтын баазуудын эргэн тойронд зөөврийн жорлонгуудыг суурилуулж эхэлсэн юм. Авирагчид Эверестийн оргилд гарахдаа тарьсан хогоо түүгээд буудаг байх хэрэгтэй юм.

сэтгэгдэл үлдээх