ДЭЛХИЙГ ТОЙРОН 400 ХОНОГ ТАКСИГААР ТОЙРСОН ТҮҮХ

Английн нэг дууг тэд аялж явсан байдаг. “Гурван цэцэн нэг завин дээр сууж, аадар, мөндрийг сөрөн юу ч бодолгүй. Цаадахыг нь та нар мэднэ дээ” гэж дуулсаар дэлхийг тойрчээ. Энэ гурав бол багын найзууд агаад Пол Арчер, Жон Эллисон, Ли Пурнелл нар. Тэд Герберт Уэлсийн дэлхийг 80 хоног тойрсон түүхийг уншингаа бүгдээрээ ер нь дэлхийг таксикаар тойръё гэж шийджээ.

Тэгээд ивээн тэтгэгч эрж, 3 жил болоод сая аялалдаа гарчээ. Английн хатан хаан тэднийг ивээн тэтгэж аян замд гаргав. Ингээд тэдний яриаг сонордуулъя.

- Дэлхийг тойрох явцад хамгийн аюултай орон аль нь вэ?

- Автомашинаар аялахад хоёр аюул байдаг юм билээ. Нэгдүгээрт улс төрийн асуудал. Ялангуяа Пакистан, Ирак. Ялангуяа Талибанчууд байнга машин зогсоож байсан.

- Хамгийн сайхан хүлээж авсан орон?

- Орос орон л Сибирь өнгөртөл ивээн тэтгэсэн дээ.

- Та нар чинь гэр бүлтэй байсан уу?

- Үгүй ээ! Бид гурвуулаа гэр бүлгүй.

- 75000 км явахад хүндрэл мэдээж гарна биз дээ?

- Хоёр хоноод л бэрхшээл гардаг байсан. Гэхдээ бид зорьсон учир даваад гардаг байлаа. Англиас машинтай гарсан ч Японд мотороо солиулсан.

- Тэгж явахад хамгийн таалагдсан орон?

- Түвд, Бос Лаос байсан.

- Хэдэн удаа торгуулав?

- Москвад нэг удаа, Америкт нэг удаа тус тус торгуулсан.

- Австралиас яаж Америк оров?

- Хөлөг онгоцонд машинаа ачаад л 14 хоног аялаад Миамид буусан даа. Харин Америкаас Израильд онгоцоор хүргүүлсэн.

- Та нар энэ агуу аяллаа анх яаж сэдсэн юм бэ?

- Манай нутгийн Филеас Фоггийн санааг л хэрэгжүүлсэн гэх үү?

- Та гурав Оросод алдаршсан байна билээ. Дараагийн аялагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

- Машинаа сайн бэлтгээд нэг их хурдлахгүйгээр яваад бай л гэж захимаар байна.

"Байлдан дагуулагч" сониноос

сэтгэгдэл үлдээх