"Хүн аалз"-д Францын иргэншил олгов

Францын нийслэл Парис хотын 18 дугаар дүүрэгт байрлах нэгэн орон сууцны дөрвөн давхрын тагтнаас дүүжлээстэй байсан бяцхан хүүг Малигаас ирсэн цагаас Гассама гэх 22 настай залуу аварсан билээ.

Тэрбээр хурдан шаламгай хөдөлж, хүүг унахаас нь өмнө аварсан юм. Түүний баатарлаг занг францчууд өндрөөр үнэлэн улмаар “хүн аалз” хэмээн нэрийджээ.

Дээрх үйл явдлыг гэрчлэх видео бичлэгүүд нийгмийн сүлжээнд нийтлэгдсний дараахан Ерөнхийлөгч Эммануэль Макрон дүрвэгч залуутай уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн билээ. Тэрбээр өөрийн албан өрөөндөө “хүн аалз”-ыг хүлээн авчээ.

Ерөнхийлөгч “Би бичлэгийг үзээд их цочирдсон. Үнэхээр гайхалтай, хурдан шаламгай хөдөлж буй чамайг хараад биширсэн” хэмээхэд Гассама “Би хүүг л эсэн мэнд аврахыг хүссэн” гэж хариулжээ. Макрон ийнхүү хэлснийхээ дараа түүнд Францын иргэншил олгосон байна. 

сэтгэгдэл үлдээх