Ор хөнжлийн явдал шүүсэн хуралдаанаар тэднийг гэмгүй хэмээв

УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи хуралдааны эхэнд Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нууц санал хураалт явууллаа. Санал хураалтын талаар тооллогын комиссын дарга н.Тогтохсүрэн дүнг танилцуулав.

Хуралдаанд 57 гишүүн оролцсоноос дийлэнх нь УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй.  Үүнтэй холбоотой санал хураалт явуулахад гишүүдийн 76.8 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Мөн түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд 57 гишүүн оролцжээ. Нууц санал хураалт явуулахад 28 нь буюу 49.1 хувь нь түдгэлзүүлэх, харин 29 нь буюу  50.1 хувь нь түдгэлзүүлэхгүй гэсэн санал өгсөн байна. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. УИХ дахь эмэгтэй гишүүд боллон олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч гэлээ УИХ "хоёр сурагчаа" өвөртөө бөөцийлж чадлаа.

Өнөөдрийн хуралдаан Төрийн дээд эрх мэдлийг баригч ДЭЭД БАЙГУУЛЛАГА төрийн түүхэнд "ор хөнжил", эр эмийн зохисгүй харилцааг шүүн хэлэлцсэн анхны тохиолдол боллоо.   

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

ямар хэрэгхийсэн өөрөсдөө адилхан бие биесээ хамгаалах энэ төр хэрэг алга

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

yu yriad b.na icheche

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

УИХ шүүхийн байгууллага болчихмоор юмдаа. Тарах цаг нь болжээ

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

УИХ шүүхийн байгууллага болчихмоор юмдаа. Тарах цаг нь болжээ

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Монголын төр баригчдын гутамшиг

choindongavaa

  • [192.168.1.1]
  • 1 Жил

archaagvi gishvvd ard tvmnii itgelrvv booljij bn daa ed shvvj chadaxgvi ch ard tvmii shvvx udaxgvi shvvx bolnoo ta 76g....

Unshigch

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Harah bitgii hel sonsohoos gutamshig, shivshig geheer uur yu helehuu.