Дэлхийнхэн ӨНӨӨДӨР нар луу зорино

АНУ-ын Сансар судлалын хүрээлэн буюу “НАСА” агентлаг өнөөдөр түүхэнд тэмдэглэн үлдэх томоохон туршилт хийх гэж байна.

Учир нь “НАСА” агентлаг хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн “Delta IV” Heavy” пуужинг нар руу хөөргөхөөр болжээ. Уг пуужин нарны гадаргууд ойртон, судалгаа хийх “Parker Solar Probe” гэх хөлгийг тээвэрлэн явж буй юм. 

Флоридагийн Канавералын талбайгаас өнөөдөр уг пуужинг хөөргөнө. Төлөвлөгөөний дагуу уг пуужинг өчигдөр хөөргөх байсан ч тодорхойгүй шалтгаанаар туршилтыг нэг өдрөөр хойшлуулжээ.

Уг сансрын хөлөг цельсийн 1,400 хэмийн халууныг тээвэрлэх чадалтай бөгөөд түүний гол зорилго нарны туяа болон цацрах туяаг судлах аж.

"НАСА" уг хөлгийг бүтээхэд 1.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэнэ. “Parker Solar Probe” хөлгийг тээвэрлэн явж буй пуужин задгай сансарт гарч буй хамгийн сүүлийн үеийн, хамгийн хүчирхэг зэвсэг.

Б.Дэлгэрцэцэг

сэтгэгдэл үлдээх