Хятадууд авилгачидаа сүрдүүлж эх орондоо дуудаж байна

БНХАУ-ын эрх баригчид Инторполын ерөнхийлөгч экс ерөнхийлөгч Мэн Хонвэйг авлигын хэргээр баривчилсан тухайгаа өчигдөр зарласан билээ. Тэрбээр энэ сарын 2-нд Францаас Хятадад очих үедээ сураггүй алга болоод байв. Бээжингийн тал долоо хоногийн дараа л  Мэн Хонвэйг баривчилсан гэдгээ нийтэд зарласан юм. Түүнийг сураггүй алга болохтой зэрэгцэн Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулсан билээ. Тэрбээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өөрөө гаргасан гэж албаныхан уламжлав. 

Тэгвэл Хонвэйгийн эхнэр Грэйс Мэн саяхан Хятадаас дуудлага авсан нь тухайгаа Францын цагдаагийнханд мэдэгдэж, хамгаалалт хүсчээ. Уг хүсэлтийг цагдаагийнхан хүлээн авч, хамгаалалтад авсан талаар "abcnews.go.com" сайт мэдээллээ. 

Нөхөр нь сураггүй болоод долоо хонож байхад шөнө дунд нэгэн дуудлага хатагтай Мэн хүлээн авчээ. Мандарин хэлээр нэгэн эр "Юу ч ярих хэрэггүй. Зүгээр сонс. Удахгүй манай тусгай төлөөлөгчид чам дээр очих болно" гэж ярьжээ. 

Тэрбээр хоёр хүүхдийнхээ хамтаар Интерполын төв байр байрлах Францын Лион хотноо амьдарч байна. 

Уг дуудлагыг Бээжингээс хийсэн, Хятадын тусгай төлөөлөгчид Францад ирсэн гэдгийг орон нутгийн цагдаагийнхан тогтоохоор ажиллаж эхэлжээ. 

БНХАУ-ын Гадаад хэргийн яам дээрх учир битүүлэг дуудлагын талаар ямар нэгэн мэдээлэл хийхээс эрс татгалзсан гэнэ. 

сэтгэгдэл үлдээх