Дугаарын бүсчлэл өвлийн хуваарьт шилжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан.   

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийсэн юм.

Үүний дагуу аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилждэг. Өвлийн бүсчлэлд шилжсэн өдрөөс эхлэн улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй юм.

Өвлийн бүсчлэлд шилжсэнээр Саппоро төвийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл хязгаарлалт тогтоодог.

сэтгэгдэл үлдээх