Хотын даргын хувь заяаг 23-нд шийднэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-ны 09.00 цагт  хуралдуулахаар товлов. Энэ хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай юм. 

сэтгэгдэл үлдээх