Аугаа эрдэмтний захиа 3 сая ам долларт хүрэв

Физикийн нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний гараар бичсэн захиа дуудлага худалдаагаар зарагдсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

Бурхны тухай бичсэн эрдэмтний захиа АНУ-ын Нью Йоркийн "Christie’s" дуудлага худалдааны үеэр 3 сая ам.доллараар зарагдсан байна. Захиаг ийм өндөр үнэд хүрнэ хэмээн зохион байгуулагчид төсөөлөөгүй байжээ. Эйнштэйн амьд ахуйдаа шүтлэггүй нэгэн байсан ба Есүс Христийг бурхан гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Ер нь шашин бол бидний бүтээсэн хийсвэр зүйл" гэж уг захиандаа бичсэн байна.  Энэхүү захиа 10 жилийн өмнө Лондон дуудлага худалдаанд орж 216,000 ам.доллараар зарагдаж байжээ. 

сэтгэгдэл үлдээх