Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг гурван хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйд өргөө гэр бэлэглэв

Хоёр, дөрөвдүгээр ангид сурдаг хүү, гуравхан сартай нялх үртэй С.Отгончимэг хэмээх бүсгүй хаврын дулаан цаг хүртэл дан бүрээстэй хүний гэр гуйж жалгын амсар дээрх бяцхан хөлдүү газар ханаа шийрлэн барьж, цахилгааны 15 мянган төгрөг арайхийн төлж амьдардаг тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Дөрвөн халуун хөөрхийлөлт эмэгтэйд туслах сайн санаат хүмүүсийн тусламж өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Үр хүүхдэд нь дулаан гутал хувцас, гэрт түлээ нүүрс, унтах дэвсгэр хөнжил, гурил будаа, хоол хүнс илүүчлэх хүмүүсийн өглөг хандив буурахгүй байна. Шинэ оны босгон дээр буюу өнөөдөр Монгол улсын гавьяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга М. Уранцэцэг С.Отгончимэгийн гэр бүлд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, сайн сайхан амьдрахын ерөөлөө. Аваргын ах Ц.Батэрдэнэ өөрийн урладаг утаа гаргадаггүй цахилгаан зуух бэлэглэсэн юм. Хямдхан зардлаар халаалт дулааныхаа асуудлыг нэгмөсөн шийдэж болох дэвшилтэт технологиор дээрх зуухыг гавьяатын ах урладаг бөгөөд олон хүнээс талархалын үг сонсч байжээ. Өөрийн гэсэн орох оронгүй олон жил айлын гэр түрээслэж амьдарч байсан С.Отгончимэг бүсгүй М.Уранцэцэг гавьяатад баярлаж таларснаа илэрхийлэн нулимс унагаж байсан юм.

Дашрамд дурдахад Бүсгүйд туслах аяныг зохион байгуулж буй яруу найрагч судлаач Ч.Дагмидмаад М.Уранцэцэг баярласнаа илэрхийлэн цаашид өрх толгойлсон, амьдрал ахуй нь хүнд хэцүү байгаа олон хүнд туслах, төрийн зохих албаныханд уламжлах ажлыг хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.                   

сэтгэгдэл үлдээх

bataa

  • [192.168.1.1]
  • 2 Жил

saixan setgel xun chanar

Bi

  • [192.168.1.1]
  • 2 Жил

Onc taviy

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Жил

сайхан үйлс бүтээжэй гавьяатдаа баяр хүргэе.Энэ хүний хаяг утасыг ньх аанаас авах вэ.боломжоороо гурил будаа өгөх гэсийн

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Жил

Баярлалаа

Нэр

  • [192.168.1.1]
  • 2 Жил

Мундаг сайхан сэтгэл шүү хүнийг орон гэртэй болгоно гэдэш

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Жил

Мундаг шүү гавъяат дүү маань амжилт хүсье

абт

  • [192.168.1.1]
  • 2 Жил

мундаг дүү нартаа амжилт хүсье буян нь дэлгэрч яваг ээ

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Жил