Бидний хэзээ ч хардаггүй сарны эсрэг талд хиймэл дагуул газардав

БНХАУ өнөөдөр 10.26 цагийн орчимд дэлхийн сансар судлалын түүхэнд цоо шинээр бүртгэгдэх сарны сүүдэртэй хэсэгт судалгааны станцаа амжилттай газардуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Сар бол манай цэнхэр гаригийн цорын ганц дагуул юм. Тус гариг зөвхөн нүүр буюу урд хэсгээрээ дэлхий рүү хардаг аж. Хятадууд нүүрэн хэсэг бус огт олны анхаарлыг татаад байдаггүй сүүдэртэй хэсгийг судлахаар өнгөрөгч сард дээрх судалгааны болон өөрөө явагч станцаа эх дэлхийгээс хөөргөжээ.

Уг түүхэн үйл явдлаас урьтаж, хятадууд өнгөрөгч оны тавдугаар сарын 3-нд сарны дээр байрлах холбооны хиймэл дагуулаа тус хэсэг рүү илгээж байв. Судалгааны станц сарны бүтэц, үүсэл гарлыг судлах үүрэгтэй гэнэ.  Тус станц амжилттай газардаад хэдхэн минутын дараа зураг илгээж, ажлаа тайлагнажээ.

БНХАУ-ын эрх баригчдын санаачлан, ихээхэн хөрөнгө гаргаж буй “Chang'e-4”-ийн хүрээнд эрдэмтнүүд сарны алслагдсан хэсгийг судлах аж. “Chang'e-3” төслийн хүрээнд тус улс сарны нүүрэн хэсэгт хүрчээ. Тус улс 2020 он гэхэд сар руу сансрын нисгэгч хөөргөхөөр төлөвлөж, 2008 оноос бэлтгэл ажлаа базаасаар байна.

АНУ-ын Аполло багийнхан 2003 оны долоодугаар сард сарны нүүрэн хэсэгт судалгааны төхөөрөмжөө газардуулж байжээ.

сэтгэгдэл үлдээх