Цэрэг гадны нөлөөтэй насбараагүй

Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг энэ сарын 22-нд нас баржээ. Цахим орчинд шуугиан тариад байгаа энэ мэдээлэлд ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр дараах хариултыг өгсөн юм.

Тус цэргийн ангид өнгөрсөн оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан очсон Эрдэнэт хотын харьяа, 19 настай, А нь энэ сарын 22-ны өдөр нас барсан хэрэг гарсан. Тухайн үед цэргийн үндсэн норматив үүргээ гүйцэтгэж хэвийн байсан. Өдөр нь толгой нь эргэж, бөөлжсөн гэх гэрчийн мэдүүлэг байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр гаднын нөлөө байхгүй, золгүй байдлаар нас барсан гэж үзсэн. Ямар шалтгаанаар амь насаа алдсаныг нь нарийвчлан тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  

- Цахим орчинд цацагдсан талийгаачийн гэх дээрх зурагт тайлбар өгнө үү?

Цахим хуудсанд нийтэлсэн зургийг хохирогчийн зураг гэж хэлж болохгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хавтаст хэрэгт нотлох баримтыг зөвхөн хохирогч, өмгөөлөгч гаргадаг. Мөн зураг дээрх толбыг гадны нөлөөнөөс болсон гэж хэлж бас болохгүй юм. Үүнийг хүүрийн толбо гэх бөгөөд нас барсны дараа цус эргэлдэхээ болих үед судас тэлж, цус доошоо юүлэгдсэнээр зураг дээрх шиг нөхцөл байдал илрэх явдал байдаг юм.

Харин хэргийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Зүүнбаян дахь 336 дугаар ангид болсон асуудлыг Ажлын хэсэг гарган шалгаж байна. Одоогоор тодорхой мэдээлэлгүй байна” гэсэн тайлбар өгөв. Харин талийгаачийн төрсөн ах арай өөр тайлбарыг хийж байлаа. Тэрбээр, -Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр бүх юм тодорхой болох байх. Миний дүүг тэр өдөр зодсон байгаа юм. Шарх, сорви нь биен дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна" гэхэд нь баашиллаа гээд нүдэж. Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармд ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн.

-Талийгаачийг зодсон гэх ахлагчтай та уулзав уу?

-Үгүй. Надтай уулзаагүй. Түүнийг одоогоор саатуулаагүй байгаа болов уу. Ямар ч байсан барьж хориогүй байх. Хэрэг явдал гарсны дараа би Эрдэнэтээс очиж, талийгаачийн шарилыг авсан. Талийгаачийг ирэх даваа гаригт хөдөөлүүлэх байх. Биднийг очиход талийгаачид задлан хийчихсэн байсан. Цахим орчинд яваад байгаа нурууны зураг нь харин ч гайгүй гарсан зураг байсан. Миний дүүг нүдээд, дэвссэн үү яасан юм бүү мэд. Ухаан нь балартаад хувцсаа өлгөж чадахгүй унахад нь нэг нь хойноос нь өргөөд орон дээр хэвтүүлсэн гэсэн. Тэгээд тэр чигтээ амьсгал хураасан байгаа юм. Би бодохдоо зодоод алчихсан байх гэж бодож байна.

сэтгэгдэл үлдээх

333

  • [192.168.1.1]
  • 2 Жил

Цэргийн албанд тэнцсэн хүн улам бие бялдар нь чангарч, булчин шөрмөс нь хөгжиж байх ёстой биз дээ. Бүр тамирдуулаад тэнхээгүй болгочих юм. Тэгээд дээр нь зодохоор яаж тэсэх вэ дээ. Энхийн цагт хэн ч үхэх хэмжээнд очих ёсгүй. Эх орноо хамгаалах бүх талаар хөгжсөн хүн болоод эргэж ирэх ёстой. Гэм буруутанг заавал тогтоож арга хэмжээ авахыг хүсэж бн. Хариуцлага алдсан нь хариуцлагаа хүлээх учиртай.

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Жил

Хохь чинь!!! Н Энхболд

  • [192.168.1.1]
  • 2 Жил

МАН- ЫН МАФИЖСАН ЗАСАГЛАЛЫН ҮЕД МЯНГАН ЦЭРЭГ ҮХСЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ!!!!!!! ЦЭРГИЙН АЛБАНД СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ЯВСАН САЙХАН ЗАЛУУСЫН ХОХЬ БОЛНО!!!!!!!

Хохь чинь!!! Н Энхболд

  • [192.168.1.1]
  • 2 Жил

МАН- ЫН МАФИЖСАН ЗАСАГЛАЛЫН ҮЕД МЯНГАН ЦЭРЭГ ҮХСЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ!!!!!!! ЦЭРГИЙН АЛБАНД СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ЯВСАН САЙХАН ЗАЛУУСЫН ХОХЬ БОЛНО!!!!!!!

Зээлт

  • [192.168.1.1]
  • 2 Жил