ШИ ЖИНЬ ПИНИЙ "ИТГЭЛТ ТУСЛАХ" АВИЛГЫН ХЭРГЭЭР БҮХ НАСААРАА ХОРИГДОХ БОЛОВ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пин нь чадварлаг удирдагчдын нэг билээ. Түүнийг Путинтэй дүйцэхүйц хэмжээний удирдагч гэдэг. Учир нь тэрээр БНХАУ-ын ерөнхийлөгч болоод олон ажлыг хийж байгаа ба Хятадын өмнөх удирдагчдаас илүү авилга хээл хахуультай тэмцэж иржээ. 2012 онд Хятадын коммунист намын XII их хурлаар авилгын эсрэг кампанит ажлынхаа хүрээнд “Бар, ялааг ялгахгүй намнах” буюу авилгад автсан намын өндөр албан тушаалтан, орон нутгийн намын ажилтантай хайр найргүй тэмцэхээ амласан байна. Үүний нэг жишээ бол авилгатай холбогдсон генералын асуудал юм.

Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга асан генерал Фан Фэнхуйг их хэмжээний мөнгө авлигад авсан, улсын мөнгийг хувьдаа завшсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган ялласан байна.

67 настай генерал нь 2017 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг анх удаа АНУ-д айлчлахад дагалдаж байсан юм. Тухайн оныхоо сүүлээр Фан Фэнхуй тодорхой шалтгаангүйгээр албан тушаалаа орхиж, дараа нь авилгын хэрэгт сэжиглэгдэж байгаа тухай мэдээ тарсан билээ.

Тэрээр Хятадын зэвсэгт хүчний дээд удирдлага болох Цэргийн Төв зөвлөлийн гишүүн байсан юм.

Фан Фэнхуйг шүүх ажиллагаа эхлэхээс өмнө буюу өнгөрсөн онд Хятадын Коммунист намаас хөөжээ. Генералыг бүх насаар нь хорихоос гадна бүх эд хөрөнгийг нь хураах шүүхийн шийдвэр гарсан байна. Харин хэр хэмжээний мөнгөний асуудалд холбогдсон талаар "Синьхуа" мэдээлээгүй байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх