Трамп, Ким нар оройн зоог хамтдаа барьлаа

Вьетнамын нийслэл Ханой хотноо ТРАМП-КИМ нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна. Удирдагчид хуваарийн дагуу ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хамтаар оройн зоог барьцгаажээ.

Ерөнхийлөгч Трамп уулзалтын эхэнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг ГАЙХАЛТАЙ УДИРДАГЧ хэмээн магтаж, Таны ирээдүй улам бүр гэрэлтээсэй хэмээн хүсч байна. АНУ, Хойд Солонгосын хөгжил цэцэглэлтэд санаа тавьж, туслалцаа үзүүлэхэд бэлэн" гэж хэлэв. 

"Уг уулзалтаар 2018 оны зургаадугаар сард зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын анхны уулзалтаар яригдсан Солонгосыг хойгийг цөмийн зэвсгээр бүрэн ангижруулах асуудлыг бүрэн шийдвэрлэхэд оршиж буй "гэж Цагаан ордноос мэдээлсэн билээ. 

Мөн хэвлэлийнхэн 1950-1953 онд дэгдсэн Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгох тунхаг бичигт удирдагчдыг  гарын үсгээ зурна хэмээн таамаглаж байгаа. Энэ талаар "Харж л байя" гэж хариулжээ. Харин Ким Чен Ун "Би энэ дайныг албан ёсоор дуусгах чин хүсэлтэй байна" гэж хэлэв. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар өчигдөр Вьетнамын нийслэл Ханой хотноо байрлах таван одтой "Metropole" зочид буудлын их танхимд уулзаж, оройн зоог хамт барьжээ. Удирдагчид хооллохоосоо урьтаж, хоёулханаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар өөрсдийн санал бодлоо солилцсон аж. Гэхдээ тэд хэвлэлийхэнд албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Трамп, Ким Чен Унтай хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Хойд Солонгосын Төрийн зөвлөх Ким Ён Чол нар хамт байжээ. ТРАМП-КИМ нарын анхны уулзалт 2018 оны зургаадугаар сард Сингапурт зохион байгуулагдсан билээ. 

сэтгэгдэл үлдээх