БНАСАУ-д хүн амын тал гаруй хувь нь тог, цахилгаангүй амьдарч байна

БНАСАУ-ын ард иргэдийн тал гаруй хувь нь тог, цахилгаангүй амьдарч байна хэмээн Дэлхийн банкны илтгэлд дурджээ. 2017 оны байдлаар БНАСАУ хамгийн их эрчим хүчний хомсдолд ордог 20 орны тоонд багтжээ. Тус улсын нийт хүн амын 44-хэн хувь нь л цахилгаан ашиглах боломжтой байдгийг тус баримт бичигт дурджээ. БНАСАУ-аас гадна цахилгаан эрчим хүчний хангамжийн түвшин хамгийн бага улс орнуудын жагсаалтад Этиоп, Уганда, Танзани, Мали зэрэг улс орсон байна. Пёньянд цахилгаан хангамжид хатуу чанд хэмжээ тогтоосон байдаг бөгөөд цагийн хуваарийн дагуу цахилгаан эрчим хүчээр хангадаг тухай илтгэлд мөн дурджээ. БНАСАУ-ын нийслэл хотын орон сууцанд цахилгааныг 23.00 цагт тасалж, 5:00 цагт залгадаг гэнэ. 

сэтгэгдэл үлдээх