УЛААНБААТАР ХОТ АГААРЫН ГАЛТ ТЭРЭГТЭЙ БОЛОХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Хотын дарга С.Амарсайхан өчигдөр болсон Улаанбаатар эдийн засгийн форумд тавьсан илтгэлийнхээ үеэр "SKY WAY"  төслийг танилцууллаа.

Тэрээр хэлсэн үгэнд: Хотод шинэ нийтийн тээврийн Sky way үйлчилгээг нэвтрүүлэхээр, тооцоо судалгаа нь хийгдээд явж байгаа. Метро бол одоогийн нөхцөл байдалд эдийн засгийн үр ашиггүй, ашиглалтын зардал өндөр, манайх шиг төлөвлөлт нь ойлгомжгүй явж ирсэн хотод газар чөлөөлөлт гэх мэт хүндрэл ихтэй. Харин SKY WAY нь бэлтгэл ажлыг нь хангасан тохиолдолд Таван шараас Амгалан хүртэл 15 км агаарын галт тэргийг хагас жилийн хугацаанд тавих боломжтой төсөл гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалт нь харьцангуй бага гарах учраас бизнес эрхлэгчдэдээ бид Sky way төслийг санал болгож байгаа юм гэлээ.

сэтгэгдэл үлдээх