Ерөнхийлөгчийн ахлах ажлын хэсгийн бүрэдпэхүүнийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг хугацааг тогтоох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг тус тус хэлэлцэн баталлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг наймдугаар сарын 09-нийг хүртэл сунгалаа. 

Мөн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, Ерөнхийлөгчийн саналыг нэгтгэх зөвшилцөх ажлын хэсэг байгуулах тогтоолыг батлав. Ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга ахалж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх орлогч даргаар ажиллах юм. 

сэтгэгдэл үлдээх