“Буур” Н.Жамъян аваргын нэрэмжит өсвөрийн бөхчүүдийн барилдаан боллоо

Монгол Улсын үндэсний спортын гавъяат тамирчин, даян аварга "Буур" Н.Жамъянгийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан "Аваргын гараа" үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан Архангай аймгийн БТСГ-ын зааланд боллоо.

Тус арга хэмжээнд “Буур” аваргын зээ хүү, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Г.Батбаяр, зээ охин Г.Нарантуяа, Г.Нарангэрэл нараас гадна ардын багш Ч.Дамдиншарав тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирсэн байлаа.

Барилдааны нээлтийн үеэр Н.Жамъян аваргын хөшөөнд аймгийн болон үндэсний бөхийн холбооны удирдлагууд, үр хүүхдүүд, улс ,аймгийн цолтой бөхчүүд, тамирчид хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв.

Тус барилдаанд нийт 13 байгууллагын 108 тамирчин оролцож гурван насны ангиллаар өрсөлдөж, дараах байдлаар байр эзлэв.

13-14 насны ангилалд:

- 1-р байрт Б.Дэлгэрхангай Тариат сум

- 2-р байрт М . Рэнцэндаржаа Спорт сургууль

- 3-р байрт А.Энхбаяр Батцэнгэл сум

- 4-р байрт Б.Чоймпил Хотонт сум

- 5-р байрт М.Өсөхжаргал Батцэнгэл

15-16 насны ангилалд:

- 1-р байрт М.Баяржавхлан Батцэнгэл

- 2-р байрт А.Төгөлдөр Спорт сургууль

- 3-р байрт Б.Батжаргал Тариат сум

- 4-р байрт Н.Бат-Ерөөлт Өлзийт сум

- 5-р байрт Л.Нямбазар Хотонт

17-18 насны ангилалд:

- 1-р байрт Б.Орших Өлзийт сум

- 2-р байрт А.Батсүх Хотонт

- 3-р байрт О.Доржсамбуу Батцэнгэл

- 4-р байрт Ө.Шийрэв Спорт сургууль

- 5-р байрт П.Нямжав Спорт сургууль

Багийн дүнгээр:

- 1-р байрт Х.Дарханбаатар дасгалжуулагчтай Батцэнгэл сумын баг тамирчид

- 2-р байрт Л.Жамбал дасгалжуулагчтай Спорт сургууль

- 3-р байрт Ч.Батбаатар дасгалжуулагчтай Хотонт сум тус тус шалгарлаа.







сэтгэгдэл үлдээх