Тахлын голомтонд буусан “Зүчи хаан” нисэх онгоц буюу харьд унагасан монголчуудын нулимс 

2020 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотын бүх замуудыг хааж, орох гарах бүх хөдөлгөөнийг корона вирусын тархалтаас болоод бүрэн зогсоосон билээ. Бараг 1985 оны цөмийн сүйрлийн үеийн Украйны Чернобыль шиг л бүрмөсөн хаалттай хот болон хувирсан юм. Энэ үед тус хотод 31 монгол оюутан нэг жаахан хүүхдийн хамт оюутны байрандаа хоригдон үлдсэн билээ. Гурван сая хүн амтай Монгол улсад 31 иргэн гэдэг бол тийм ч бага тоо биш. Тэдгээр оюутан цахимаар эх оронтойгоо холбогдон тахал үүрлэсэн хотод хөл хорионд орж, өрөөндөө өдөр хоногийг тэсвэрлэн өнгөрөөж байгаагаа бичиж зарим нь эх орон луугаа очих хүсэлтэй байгаагаа мэдэгдэх үеэр манай улсын зарим иргэн  өөдөөс нь хүний мөсгүй  авирлан “Тэднийг  авах хэрэг огт байхгүй. Энд ирж баахан вирус тарааах нь” гэлцэн янз бүрээр дайрч эхэлсэн билээ. Харин энэ удаа засгийн газар цахимаар ажил хэргээ явуулсангүй. Хэрвээ цахимыг дуурайж ажлаа явуулсан бол тэднийг авах гэж онгоц нисгэхгүй байх байсан биз ээ. Уханиас эхлээд Япон улс дараа нь АНУ, түүний дараа Өмнөд Солонгос, Австрали улсууд тусгай үүргийн онгоц нисгэн өөрийн иргэдээ шат дараатай авч эхлэсэн юм.

Харин манай улс тав дахь улс нь болж 2020 оны 1-р сарын 31-ны шөнө МИАТ- компанийн “Зүчи хаан” нисэх онгоц Уханийн нисэх буудалд газардсан билээ. 2-р сарын 1-ны өглөө Уханийн их дээд сургуулиуд дахь монгол оюутнуудыг хамж цуглуулсан том оврын автобус нисэх буудал дээр ирэхэд тэднийг “Зүчи хаан” хэмээх Монгол улсын агаарын хөлөг авч явахаар дүнхийн хүлээж зогсоог хараад л дийлэнх нь асгарах нулимсаа барьж чадаагүй ажээ. Эх оронтой хүн, нисээд очих газартай хүн, иргэнийхээ араас сэтгэл зовниод нисэх онгоц хүртэл илгээдэг тусгаар тогтносон улстай хүн гэдгээ мэдэрсэн оюутнууд нулимсаа тэвчин шүд зуусаар нисэх онгоцны шатаар өгсөн онгоцон дотор ороход тэднийг “Сайн байцгаана уу. Та бүхэн тавтай морилно уу” гэсэн сайхан монгол үгээрээ  элгэмсэн угтахад нь бүгд тэвчиж чадалгүй нулимсаа сад тавин асгаруулж орхисон гэдэг. Гадаадын нисэх онгоцны буудал дээр ч тэр Монгол улсын нисэх онгоцонд нэг л орсон бол өөрийнхөө орны хил хязгаар дотор ороод ирлээ гэсэн үг юм байна. Энэ бол яг л кинон дээр гардаг шиг сэтгэл хөдөлгөм гайхалтай мөч байсан гэдгийг тэнд суралцаж байсан олон оюутан хэлж байгаа юм.

Монгол контент үйлдвэрлэнэ барина хэмээн сүйд болж мөнгө төгрөг хүртэл төсвөөс аваад байгаа энэ олон телевизийн ажилтнуудаас ядаж ганц нь эр зориг гарган МИАТ-ттай холбоо барьж байгаад тэрхүү онгоцоор цуг Ухань луу нисэж очоод газар дээрээс нь сурвалжлага бэлтгэсэн бол хичнээн их цөс хөөрөм, сэтгэл огшиж, зүрх омогшиж дүр зураг гарах байсныг таахад амархан байна. Гуравхан сая хүн амтай Монгол улс маань халдварын цөм голомтонд байгаа 31 иргэнээ авахаар дэлхийн их гүрнүүдээс дутахгүй тав дахь улс нь болж нисэх онгоцоо тэнд хөөргөн аваачиж байна гэдэг үнэхээр бахдам сайхан хэрэг. Оюутнууд ч гэсэн эх орны үнэ цэнэ болоод Монгол улс гэдэг үгийн утга ямаршуухан өндөр, ач холбогдолтой, юугаар ч солих аргагүй үнэт зүйл юм гэдгийг тэрхүү тахлын хорионы хэдхэн хоногт гүн гүнзгий ойлгосон ажээ. Энд тэднийг авчрах хэрэгүй, өвчин тахал тараана гэсэн хүн чанаргүй хувиа бодож амиа хичээсэн мессеж суртал ухуулгын давалгааг сөрөөд “Зүчи хаан” гэсэн нэртэй нисэх онгоц Уханийн талбай дээр дүнхийн зогсож байсан нь үнэхээр тэдэнд хамгаас илүү сайхан санагдахаас өөр яах билээ. Зүчи хаан бол Чингис хааны ууган хүүгийн нэр. Бараг л харь нутагт хашигдсан монголчуудаа аваачихаар  Зүчи хаан өөрийн биеэр ирсэн юм шиг сэтгэгдэл ч заримд нь төрж байжээ. Цаг нь болж тахал өвчин намжихаар Уханиас ирсэн оюутнууд буцаад сургуульдаа очих нь лав. Гэхдээ энэ удаа тэдний сэтгэл зүрхэнд Хятадын агуу өндөр хөгжил, орчин үеийн гайхамшигаас нь илүү Монгол эх орон гэсэн утга учир, түүнийгээ хайрлан өмөөрөх халуун дулаан сэтгэлийн хайр гүн гүнзгий шингэж эх орноо гэсэн төлөвшил маш тод томруун бүрэлдэн тогтсон гэдэг нь эргэлзээгүй юм. Монгол улс Уханиас иргэдээ цаг алдалгүй татан авсанаар дэлхийн бусад улсуудтай эн зэрэгцэх чадамжтай орон юм гэдгээ харуулж дөнгөлөө.        

 

Эх сурвалж: "БАЙЛДАН ДАГУУЛАГЧ" СОНИН    

 

сэтгэгдэл үлдээх

зочин

  • [192.168.1.1]
  • 1 Сар

зарим түүх, эх орон гэдгийг мэддэггүй нөхөд гадаад гараад эх орноо хоцродсон бүдүүлэг сүрэг амьдардаг юм шиг солоирдог ядрах үед эх орон гэдэг ямар үнэ цэнэтэйг ойлгож авах хэрэгтэй. Эцсийн эцэст эх орон уу их мөнгө үү бодцгооно биз. Юуны тулд эх орны газар шороо тусгаар тогтнолын төлөө өвөг дээдэс тэмцэж амь насаа зориулж ирснийг ойлгож авцгаа, өвөг дээдэстээ мөргөцгөө өглөө бүр мөргөцгөө!!! засгийн хийх ёстой ажлын өчүүхэн нэг хэсэг засгийнхан бүү хөөрцгөө, 11 сард гарсан өвчнийг мэдэхгүй маанагтаж явснаа санацгаа харин ч засагаас илүү монгол хүний тэнгэрлэг заяа, монголын хөрсөнд унаж эх дэлхийтэйгээ шууд харьцаж өссөн тэсвэрт чанар аварсан. Жирийн эцэг хүн амралт эхэлсэн өдөр сумын төвөөс хүүгээ сундлаад л .80 90 км-д харьдаг лугаа юм. онгоцоор хэдэн иргэнээ авчирчихаад жирийн эцгийн хийдэг ажлаар бүү хөөрцөглө. Эх орон минь үүрд мандан бадраг газар шороо минь бүтэн байгаасаа. энэ хүслийг биелүүлсэн засаг харин нь омогшиж болно. сэтгүүлчид сэвтүүлэгчид болсоон мөнгө харвал хаана ч очиж юу ч хамаагүй чалчина очоогүй нь дээр

Чимгээ

  • [192.168.1.1]
  • 5 Сар

Уншаад л нулимс асгарлаа эх орон гэдэг чинь харьд одсон бүхний сэтгэлийн мѳрѳѳсѳл юм шүү дээ

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Tiimee bid ch bas baharhan hairlaj hvleej baisan .Hediigeer gants ch tanidag hvn bhgvi ch minii mongoliin sor bolson zaluus mini bgaa geed l hvleesen .Ta nar mini ireedvid eh orondoo ihiig bvteegeerei

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Mongol hvnii saihan setgel nvdend haragdtal bichjee

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Mongol hvnii saihan setgel nvdend haragdtal bichjee

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Гайхамшигтай Тэр торгон мөчийг зураглаачын дуранд буулгасан бол сайханаа Би өөрөө тэнд байгаа юм шиг баярлаж нүднээс баярын нулимас гарч байна

юна

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Нутаг орон минь бүтэн ,хүн ард нь эрүүл эвтэй ,бас ажил төрөлтэй бол боллоо..Заавал баян тарган байх албагүй...Элэг бүтэн өмсөх хувцас хорогдох гэр,хамаг олноороо хөмсөг зангидахгүй,хоорондоо инээмсэглэж байхад л боллоо.Хил минь бүтэн тайван,хэл угсаа минь цэвэр,эвтэй ,баялаг мал минь минь байгаа цагт бид алзахгүй ...хичээнэ шүү монголчууд минь

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

яг энэ өгүүллэгийг унших дуртай .Унших болгондоо нэрэх дуртай....дахин дахин уншихаар түрүүчээсээ их нулимас мэлмэрхий нь яана.Нүдэнд харагдаад самсаа шархирсаны дараа магнай тэнийгээд нэг л уужим тэнүүн сайхан санаа алддагийн.Эх орноороо бахархах бас л гоё хайр хүрэм мэдрэмж шүү.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

үнэхээр зөв шиидвэр бсаан.эх орноороо бахархах сэтгэл өөриин эрхгүү төрж бсан шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Зөндөө бахархан уншлаа өөрийн эрхгүйл уйлчихлаа. Хүний нутагт сэтгэл шимшрэн суух нэгч монгол иргэн байх ёсгүй бид уудам тал уужим сэтгэлийн эзэн болж төрсөн МОНГОЛ хүн шүү дээ... Шийдвэр гарган авчирсан бүх хүмүүсийн үйлс дэлгэрэгээ...

энх

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Өөрийн эрхгүй уярч нулимас мэлмэрүүлэн уншлаа бид бахархах түүхтэй туурга тусгаар сайхан эх оронтой ар түмэншүүдээ

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Энэ аюулт өвчин харьд байгаа Монголчуудад эх орон гэдэг үнэ цэнийг мэдрүүлэх шиг боллоо.Сэгсгэр ч гэсэн энэ минь Сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ.

Иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Цөөхөн монголчууд бид өвөг дээдсээс заяасан өлгий сайхан эх орондоо эвтэй амьдрах нь л чухал байна. Эвтэй бол хүчтэй гэж. Улс төржиж, намчирхалгүй бие биеээ хайрлаж амьдръя.

О.Баярсайхан

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Эх орон гэж гүн гүнзгий сэтгэдэл хүн бүрт орших болтугай

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Uneheer saihan bichjee. Bayarllaa

Монгол

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Амьддаа бие биеэ хайрлацгаая хүмүүсээ

Мэндээ

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Гуравхан сая хүнтэй улс, гучин нэгэн хүн гэдэг харьцуулалт байж болохгүй шүү сэтгүүлч ээ.

Unench

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Humuusee avaad irehed ni setgel neg l saihan bolson shuu,,, Tiim ee,,bid saihan eh orontoi, aztai humuus,, Shiidver gargaj , irgedee eh orond ni, ah duu nart ni hurgej, avchirsan humuust ih bayrlalaa.

Dima

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үнэхээр сэтгэл хөдөлж нулимас унагалаа

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Би ч Монголоос онгоц нисэх,буцаад буухад нь хүртэл үзсэн.Арай л бууж ирж байгаа оюутнаа тоолох шахсан.Наялх хүүхдээ буухыг хараад сая л нэг сэтгэл амарсан.Монголчууд бие биендээ ийм хайртай гэдгийг мэдэрсэн шүү.Төр маш сайн байгаа маскаа зүүгээрэй дор дороо хариуцлагатай байцгаая.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Зүрх сэтгэлд минь хүрч, огшоод ирлээ. Бид чинь эрхэм сайхан эх оронтой, түмнээ гэх төр улстай том үндэстэн шүү! Бүхнийг муугаар харлуулж, үгүйсгэхээ больцгоож, хэт улс төржиж, намчирхалгүй зөвийг дэмжиж, эвийг хичээж, бурууг хамтдаа хэлж арилгаж амьдръя аа найзуудаа !

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уншаад л шууд хоолой зангирч, нулимс асгарч байна. Монголд минь нэг ч гэсэн иргэн хэрэгтэй. Ялангуяа залуучууд минь

П.БАТОЮУН

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үүнийг уншаад сэтгэл их хөдөллөө бид эх оронтой хүмүүс шүү дээ та бүхэнд эрүүл энхийг хүсье

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Тэдний дунд нэг ухаалаг сайн хүүгийн бидэнд хандсан бичлэг үзээд өөрийн эрхгүй самсаа шархирч нулимс унагаж билээ. Учирсан нөхцөл байдалд өөрсдийгөө бүхийл талаар хамгаалж чадаж байгаагаа ойлгуулсан,хэрсүү ухаантай хүү байсан. Тэр хүүгээс бидний ирээдүй хойч сайхан байх тэр мэдрэмжийг авах шиг л болсондоо сэтгэл үймэрч яаж эднийгээ авах вэ гэж шаналж суусансан.

Т.Мөнхцэцэг

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Хэмжээлшгүй ихээр бахархаж нулимсаа барьж дийлсэнгүй. Энэ бүхнийг харж мэдэрсэн эдгээр залуус ирээдүйд Монголоо хөгжүүлэх манлайлагч нь байх болтугай

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ooriin erhgui setgel hodolj nulimas unagalaa ongotsnoos eejiinhe hamt buuj bfa ter huuhdiig haraad irgenee geh setgeltei eh orontoi hun iim l shan shu de gej bodogdoj bla

зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Бид бас хөрш улсдаа талархах хэрэгтэй Тэд үнхээр баатарлаг тэмцэж байна

zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

unshaad bur uichlaa

Среда

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Хэрэгт дуртай ч гэхүү эсвэл бодит мэдээллийг цаг алдахгүй түгээн цацаж байх нөгөө шаагилдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд унтаж байв уу ?айсан уу .түүнд мөнгө өгөхгүй байсан байх.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сэтгэл хөдлөөд нулимсаа барьж чадсангүй ээ. Нээрээ л хүн болж төрнө гэдэг тэр тусмаа Монгол хүн болж төрнө гэдэг дээдийн дээд хувь заяа юм бна аа

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үнэхээр сайн хүүхдүүд байсан шүү. Өөрийн эрхгүй огшиж нулимс урстал бичжээ. Одоо тэр өндөр хөгжилтэй сайн сайхан орноос ирсэн гэж эх орон, эх орогд минь байгаа орчин нөхцөлийг голоод байгаа харь элэгтнүүд Монгол орны минь үргэлжлэл болсон энэ сайхан залуучуудын тэсвэр, тэвчээр, эр зориг, эх орон ард түмнээ хүндэлсэн сайхан сэтгэл, сайн үйлсээс нь ичмээр. Үнэхээр гайхалтай залуус

Иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Солонгост байгаа ирэх хүмүүсээ багаар ч байсан авах хэрэгтэй тэд жинхэнэ эх орончид, амьдарлын төлөө тэмцэж яваа билээ. Тэд 14 тусгаарлагдсан дараа улсдаа тавтай морилох ёстой

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Миний Монголын ард иргэн бvрийн гайхамшигт ерген сэтгэхvйтээ гэдгийг харуулсан нэг арга хэмжээ боловч тvvхэндээ ардаа гэдгийг батлан харуулж байгаа vйлс билээдээТер олон тvмэн короногийн эсрэг маш их онцгой арга хэмжээ шийдвэр гарган ажиллаж ажиллаж байгааг хvн болгон нарийн чандлан биелvvлцгээж байна, байх естойг бvvр онцгой анхаарая. Миний чиний бидний та нарын телее ажиллаж байг хvмvvстэй хязгааргvй баярлацгааж байгааг хэлье бичье сонсгоедоо. Мартын мэндийн эр эм гэлтгvй бvгдэд нь хvргэе.Эрvvлийг л хvсье.

Гэлэгжамц Алтанчимэг

  • [192.168.1.1]
  • 6 Сар

тиймээ би ч бас оюутнууд та нартайгаа хамт байсан та нартаа өөдрөг месж илгээж байсан энэ тухай сэтгэл огшиж нулимсаа барьж чадалгүй огшиж уншлаа монголд хүн болж төрөх их өндөр хүн бүхэнд олддог хувь бишээ иимд энэ их боломжынхоо шимийг гарагаж сайн хүн байж хүний төлөө арвин сайхан үйл хийж хайрт эх орноо мандуулж төрлөөррөө түвшин амгалан төр минь амар түвиш байж ард түмэн минь баяр жаргалтай байхын сайхан ерөөлийг дэвшүүлэе эмэгтэйчүүдийн баярын мэндийг бүгдэд нь хүргэе амжилт уухай монголчууд үргэлж мандан бадраг ээ

Иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уншаад сэтгэл хөдөлж уйлмаар болж байна.Хөөрхий хэдэн залуусаа авах шийдвэр гаргасанд үнэхээр баярлаж бгаа олон түмэн ард олны дийлэнх бгаа байхаа.

Охин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үнэхээр сэтгэл хөдлөм сайхан бичсэн байна. Ямар сайхан мөч байсныг төсөөлж байна эх орон гэдэг хаа ч явсан элэг зүрхний уяа салшгүй аргамжаа билээ төр засаг маань түвшин байж түмэн олон маань эрүүл энх байг. Монгол Улса мандан бадраг

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Энэ бол бидний бахархал.

Baigalmaa

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Eejiin mini hiisen bortstoi sul egneshgui amttaig sanaj bna Ergeed ochihod mini tosood avah eh ornoo bi sanaj bna

М гэрэл

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ямар сайхан мөч байсныг төсөөлж байна эх орон гэдэг хаа ч явсан элэг зүрхний уяа салшгүй аргамжаа билээ төр засаг маань түвшин байж түмэн олон маань эрүүл энх байгээ

зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уншиж байхдаа өөрийн эрхгүй нулимс гарч уншлаа.Онгоцноос бууж байхад нь ч нулимс гарч байсан. Эх орондоо баярлаж байна

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сэтгэл огшоод бахархалыг нулимс гаргалаа

Монгол ээж

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сайхан хайр гэж энэ дээ,багтараад байх юмаа,энэ ороо бусгаа үед хүний сайхан чанар гардаг л юм байна даа!Эх орон минь улам өндөр хөгжин бадартугай Хурай Хурай Хурай!.

Багш

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Өөрөө тэр онгоцонд хамт байсан мэт нулимсаа урмган уншлаа. Эх орноороо бахархлаа. Сайхан бичмэнд сэтгүүлчид баярлалаа

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Дэлгэрмаа

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Эх оронтой байна гэдэг ийм л сайхан. Эх орноосоо бахархаж хайрлаж явцгаая.

Baharhal

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ene 31 zaluuchuud amidraliinhaa etssiin much hvrtelee eh oron gej ymar yne tsenetei bolohiig martahgvi, Mun ter hemjeegeere ne r turtei saihan amidarnaa.

zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ene niitlelliig nulimas unagan baij unshlaa . Ekh oron gej yamar unetei baidgiig ene 31 oyutan sain oilgoj , ekh ornooroo bakharkhaj omogshij baisan ni gartsaagui . Ekh orondoo ikhiig buteesen sain xumuus boloxiig yeruuye . Zaluuchuuddaa surlaga , ajiliin ikh amjilt xusiye .

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сайхан МОНГОЛ эх орны нэгэн эд эс эрхэм дүү нартаа эрүүл энхийг хүсье. ЭХ оронтой байх сайхан эх орондоо ирэх бүр ч сайхан байсан биз дээ.

Би монгол хүн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Нулимсаа урсган байж уншлаа. Залуучуудаа өрөвдөөд, эх орноороо бахархаад! Залуу хойч ирээдүй минь "ЭХ ОРОН" гэж ямар үнэтэй болохыг мэдэрч байгаад! Залуучууддаа амжилт хүсье! Хаана сурах нь хамаагүй, сурсан эрдмээ Монгол улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшилд ашиглаарай.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Batbold

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Omgshohoos uur yaaha de

Нарантуяа

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Засаг төрдөө баярлалаа.Эх орон, элгэн садандаа эргэн ирсэн хүүхдүүдэд баярлалаа.Бүгдэд нь баярлалаа.

Батжаргал

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Баярлалаа

Наран

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Харин ч цахимд Уханиас иргэдээ авчирах хүсэлтэй ,тэдний төлөө сэтгэл зовнисон хүмүүс олонх нь байсан: Нэрлэчихэж болохоор цөөхөн хэдэн хүн л эсэргүүцэж байсан байх. Зөвшөөрсөн бол онгоцоор очоод сурвалжлага хийх сэтгүүлчид олон байгаа гэдэгт итгэл төгс байна. Зарим нэг хүн бүхнийг харлуулах нь өөрсдийнх нь биед, оюун ухаанд нь муугаар нөлөөлнө шүү. Ядахдаа дандаа муухай зүйл боддог хүнд өвчин амархан хүрнэ шүү ккк

Хөдөөний хүн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Яг үнэндээ Ухань хотод суралцаж буй оюутнуудаараа бахархсан шүү. Хүнд хэцүү байгааг мэдэрч заавврын дагуу амьдарч эх орондоо ирээд мөн л тусгаарлалтанд хэл ам гаргалгүй эмнэлэгээс гарахдаа мөнгө хандивлан эх нутгаараа бахархан өвдөх ядрахыг цагт эх нутагтай гэдгээрээ бахархан ярихыг сонсоод эхийн хайраар хөйрлажмэлжг эмтэрч байсан шүү.

Surenjav

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Uneheer zasag turtei yum bna. Hurelsuh, Battulga nar mongol humuus

Surenjav

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Uneheer zasag turtei yum bna. Hurelsuh, Battulga nar mongol humuus

Ээж

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Одоо хятадад үлдчихсэн монголчууд нилээд байна. Их л хэцүү байгаа даа.

Доржсүрэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Нулимстай уншлаа. Эх орноо гэх сэтгэл,хайрлах ухаарлыг энэ өвчин тахлын үeэр мэдэрч сууна. Эгзэгтэй үeд зоригтой шийдвэр гаргаж Уханьруу ниссэн, нисгэсэн бүх хүмүүст баярлалаа.

Баатарсүрэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Энэ мэдээг уншаад өөрийн эрхгүй нулимас унагалаа Эх орон гэдэг чинь үргэлж иргэдээ боддог юм Гагц иргэн хүн л эх орноо гэж бодох нь ховор шүү дээ Тийм болхоор үргэлж Эх орноо бодож яваарай ИРГЭД миньээ

Tugs

  • [192.168.1.1]
  • 6 Сар

ХАЛДВАР ТАРХСАН ХУРЦ ҮЕД ЛАЙВ ХИЙСЭН ЗАЛУУТАЙ ХОЛБОГДООД БИ УЙЛСАН. СЭТГЭЛИЙН Л ДЭМ АЯТАЙ ЧАТ БИЧСЭН. ТЭД НАДААС УРЬДААД ЭХ ОРОНДОО БУУХАД ТЭДЭНТЭЙ АДИЛ БАЯРЛАЖ, АСГАРТАЛ УЙЛЖ БИЛЭЭ. ОДОО БҮГД ЭРҮҮЛ САРУУЛ, ЭНХ ТУНХ ЭХ ОРОНДОО ИРЖ, ААВ ЭЭЖ, АМРАГ ХАНЬ ҮР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЖАРГАЛТАЙ САЙХАН БАЙНА.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

нүдэнд харагдтал бичиж эх орон минь гэх хайрлах сэтгэл улам их төрж хамрын самсаа шархирлаа энэ бол гайхамшиг байлаа.

зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Нулимс уначихлаа.

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Nudend haragdtal bichsen bna. Setgeld uyaran megshtel uillaa. Bas l negiig bodogduulav.

Dul

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Eh ornii mini ariun dagshin gazar shoroog manaid ajillaj baigaad butsaj baisan orosiin ahan duus uvdugluj suugaad unseed murguud yvj baihiig harj bailaa...Hairtai Mongol orniig.mini hariin hunch hairladag yum da.Bid aztai humuusee...

эх орон

  • [192.168.1.1]
  • 6 Сар

эх орон тусгаар тогтнолоо хайрлаж яваарай

Монгол хүн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Миний эх орон Монгол улс минь. Бахархан уярч уншлаа

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Eleg zurhnees uyatai enkhrii Mongol oron mini Etseg ehees zayatai erdniin altan ulgii mini hurai hurai hurai.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

unshaad hamar sharhirsaar mendchilgee helhed oyutanuud melmerlee geheer tessengui nileen melmerlee. hurdan darchaasai

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Эх оронтой байх хамгийн сайхан.сэтгэл огшин уншлаа.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Нээрээ л эр зориг гарган 31 оюутнаа голомтоос авч ирсэн нь миний монголын бахархал ,монголын ард түмний сүү шиг цагаан сэтгэлийн илрэл болсон.Мэдээж энэ онцгой нөхцөлд сурвалжлага хийхийг хориглосон ч байж болох юм л даа.Түүнээс биш сэтгүүлчид маань очих байсан байхаа.Монголын маань төр засаг маш зөв зүйтэй шийдвэр гаргасанд иргэн хүний хувьд баярлаж байдаг шүү.

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ahij hujaa buu yav! Yu dutaad bga yum? Surah erdem zunduu oldno eruul biy eh oron eej aav elgen sad nutag us gazar shoroo oldohgui shude!

Би

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Камэраан бариад суучих ганц сэтгүүлч байхгүй байсан нь мөнгөний сэтгүүл зүй газар авсан гэдгийг баталж байна.

Оюуна

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ёстой сайхан бичжээ.Сэтгэл хөдлөөд өөрөө тэнд байгаа юм шиг огшоод уйллаа уйллаа.Уханьд байсан хэдэн хүүхдэд маань үнэхээр ч сайхан сэтгэгдэл төрсөн гэдэгт итгэж байна.Тэр залуу үе хүүхдүүдэд эх роноо гэсэн бахархах сэтгэгдэл нь насан эцэслэтэл хамт байх болно гэдэгт итгэж байна.

баагий

  • [192.168.1.1]
  • 6 Сар

хун бухэнд эх ороноос чухал юм хаанч байхгуй эх оронгуй бадарчин бол яахав малгай тавибал манайх гээд байгаа газараа ухэх уу

монгол

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Зүгээр л баярлах, бахархах, огшихын нулимс асгарчихлаа. Миний монгол ш дээ гээд чанга хашгирмаар.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханьд байсан монголчуудын дэргэд Солонгосын Тэгү хотод байгаа монголчууд бол эх орончид шүү

eenee

  • [192.168.1.1]
  • 6 Сар

uneheer setgel mini oshij ooriin erhgui nulims gsrch bna.Manai tor mundag bna shu.Tiishee yawsan ongotsnii bagiinhniig bugded ni toriin deed odon medali olgoh hrregtei.Ene bol gawiya shu dee.Ami nasaa ul hairlan uhel ru yawsan humuus baharhaad hair hurch bna

zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

uneheer baharham bsaan irehed ni uilsan odoo bas unshaad uilj bn

Дарийм

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Хүнд хэцүү цаг тулахад л хүний яс чанар танигддаг гэж эртнээс л ярьдаг. МИАТ ТӨХК-ийн зоригт нисгэгч, экипажийн хамт олон засгийн газрын шийдвэрээр чадамгай биелүүлж чадсан. Төр өөртөө нисэх хүчинтэй байнаа гэдэг л хамгийн чухал. Хувьчил гэж дайрдаг улсууд одоо л нэг орой руу нь орж мэдрэгдэж байгаа байхдаа. Төр засаг ч сайн арга хэмжээ авч улс олон Монголоо хамгаалж байна. Гүнээ талархаж сэтгэл огшиж суунаа.

Эх

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Орон гэртэй оочих аягатай хүмүүс шүү дээ бид

Иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уншаад огшлоо, МУЗГ маш сайн ажилласан, ажиллаж ч байна. Монгол хүн өвчлөхгүйгээр ард хь гарах юм сан даа.

эх оронтой байх сайхан

  • [192.168.1.1]
  • 6 Сар

уншаад л уйллаа. Эх орноороо бахархаж, төр засагтаа баярлалаа. Үнэхээр тв яваад бичлэг хийсэн бол хүүхдүүд үзээд эх оронтой байхын үнэ цэнийг жоохон ч гэсэн мэдрэх байжээ.

Нулимсаа дийлээгүй

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үнэхээр зөв арга хэмжээ авсанд МУ-ын ЗГ-таа баяр хүргие

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Энэ хэцүү цаг үед төр засаг маань үнэхээр зөв шийдвэрүүд гаргаж байгаад баяртай байна. Би эх оронтой хүн.

munkhzul

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ямар сайхан юм бэ үнэхээр сэтгэл хөдөлмөөр Миний эх орон Монголын сайхан орон

Монгол Улсын Иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Эргээд ирэх эх оронтой бна гэдэг агуу юм шүү дээ... та нарыг бууж байхад эх орноороо бахархаж байгааг мэдэж л байсан...гэтэл элбэгдорж сайхан билэгийг хар...ямар нүүрээрээ ирэх билээ ....эх орноосоо урвасан хулгайч нарт монголд шоронгийн наар л олдоно

зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

тиймээ Тусгаар тогтносон улсын иргэн гэдгийг мэдрүүлж ТТУлс иргэнээ авчирсан сэтгүүлчдын өмнөөс нүдэнд харагдтал бичсэн танд баярлалаа энэхүү оюутнууд ч бас тусгаарласан эмнэлэгтээ эх орончоор хандив өгсөн нь бүүр сайхан болдогсон бол чаддагсан бол бүх залуусаа хилийн дээс алхуулж эх орныг нь мэдрүүлэхсэн. Эх орон гэж худлаа цээжээ дэлдэгсэд хилийн дээс алхаж байж л эх орноо мэдрэнэ

эх оронтой иргэд шүү

  • [192.168.1.1]
  • 6 Сар

нулимс урслаа.

Багш

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үхтэл үр харам. Сэгсгэр ч гэсэн ээж, сиймхий ч гэсэн гэр. Монголыг Бурхан харж байгаа

Сэтгэл

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Өөрийн эрхгүй нулимас гарч бна үнэхээр гайхамшиг хүний газар зовно гэдэг амьдын там юмдаа

иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Тэр үеийн үйл явдал шууд нүдэнд харагдаж б.на. Би бас уйллаа. Уханийн оюутнууд маань өөрсдөө тухайн үеийн байдлыг утсан дээрээ бичлэг хийгээд ирэхгүй дээ гэж бодлоо.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сайхан нийтлэл болжээ. Хүмүүний сэтгэлийг хөдөлгөхгүй бол хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ гэсэн байдагчлан нийтэлжээ. Үнэхээр засаг төр зөв үйл хийснийг цаг хугацаа харуулнаа. Эд залуус сэтгэлтэй шүү. Эднээс тун удалгүй хариу маш том тус гарна даа.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Монгол хүн бүр огшиж эх орноороо бахархсаан. Гэхдээ нэг л юмыг ойлгохгүй зүхэж хараагаад л болчихно гэж бодож бгаа нь том эмгэнэл шүү.тм бүгд анзаарсан бол нэр хаяг нь тодорхойгүй,гадны магад хятад голдуу байж болохоор хүмүүс эсэргүүцэж яс хаяж бгааг ойлгох ухаан дутаад бна у да.eр нь сошиалаас нэр хаяг нь тодорхойгүй,монгол түмнийг хагаралдуулах санаа агуулсан бвал анхаарах болсон ю шиг.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Нулимс шууд асгарлаа...

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үнэхээр сайхан. Оюутнууд бүү хэл өвгөн би уншаад бодоод нулимасаа тэвчсэнгүй. Эх орон ямар үнэ цэнэтэй гэдгийг хүүхэд залуус минь сайн ойлгоорой.

Уяхан хүн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уншаад л нулимс цуваад байх юмаа. Сайхан шүү сайхан

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Eh oron iguanas ch chuhal bi bas uilsan turiin hed maani zurh setgeleeree medreesei manai ard tumen mednee

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Бүүр самсаа шархираад уйлчихлаа ёстой тийм л байсан байх .залуу үе минь цөөнх ч зүрх сэтгэлээрээ мэдэрч Эх орноо хайрлаж омогшино гэдэг саыхан .Иым л эх оронтой эрхэм ухаалаг шиыдвэртэй хүмүүсээр удирдуулж байжээ

Ireedui

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Uneheer ogshloo ovchingui bol jargal gej eh saihan nutag us buyan zaya mini burhan orshoog

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

1111

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Өндөр өвгөд минь Цусаа урсгаж ясаа эвж босгосон тусгаар тогтнолоо үүрд хайрлаж яваарай гэж бидэнд захисан болохоор хойч ирээдүй залуучууд үр хүүхдүүд бид үүрдийн үүрд санаж өглөө бүхэн дурсан дурсан босох ёстой. Хамаг Монгол минь үүрд амгалан оршиг

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Tiim ee ekh oron ni zaluusaa khunii gazar zarim negen khuvia khicheegsed shig orkhioguid ni unekheer talarkhaj bnaa, tsuvuun tsagt khunii chanar tanigdana. Ekh orniikhoo tuluu ikhiig khiij buteekh zaluusdaa talarkhal ilerkhiilie. Ekh orondoo irsen ted yamarch khel ug eldev avirgui 14 khonog khyanaltand baij emnelgiin khamt olon, ard tumendee talarkhaj chadsan ukhamsar undur zaluus bailaa. Khorio khyanaltiin ene tsag ued khunii ukhamsar aranshin tanigdaj l bna da, arkhi uukh, ersdel undurtei gazraar zugaalj ireed khamt olnoo bodokhgui ajildaa ichikhgui iregsed geed zusen zuileer uuriiguu taniulj bnaa, evtei baij EM-iin yamnii medeelel zaavriig amidraldaa yagshtal bieluuleerei gej khelmeer bnaa.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Байлдаж олсон эх орон

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сайхнаа

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Азтай аавын охид хөвгүүдэд амжилт хүсье! Монгол улсынхаа төлөө зүтгээд байж дээ залуус минь.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Говийн хүү

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Шууд нулимс гарч байна.Бахархал шүү

Ganzo

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Mongol ulsiin tuluu zvtegii

СС

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сэтгэл хөдөлгөтөл бичжээ. Нээрээ л бид эх оронтой, эрх чөлөөт иргэд шүү. Монгол Улс мандан бадраг ээ

Батцэцэг

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ийм сайхан эх оронтойдоо бид бүхэн баярлах хэрэгтэй. Ийм сайхан уудам монгол орондоо Монгол хүн болж төрсөндөө бид азтай юмдаа

содоо

  • [192.168.1.1]
  • 6 Сар

нээрээ л нэг тв сурвалжлага очих бж дээ.сэтгэл хөдлөж бна шүү

Намжид Сарантуяа

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Би монгол хүн би млнгол эх хүн бт монголоороо бахархаж бичлэгийг уншиж хамар шархирч хоолой зангирч сэтгэл минь хайр баяраар бялхаж монгол эх орноороо бахархаж бай на

энхжаргал

  • [192.168.1.1]
  • 6 Сар

эх оронтоы байна гэдэг ямар сайханыг мэдрүүлсээн монгол хүний нинжин сэтгэл ямар агуу гэдэгийг харууллаа

Майдаржав

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үнэрээр сайхан тэр болгон ч мэдрээд байдгүй мэдрэмж ,баярлал, итгэж өгөхгүй тийм л нэгэн үйл явц болсон байхаа.

Дэлгэрмаа

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уншаад нулимас тогтсонгүй ээ

Manatbek

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол эх орны минь халдашгүй дархан хил нь тайван байж, дэлхийг айлгаж байгаа энэ аюултай өвчин монгол нутагт минь битгий орж ирээсэй

Нямаа

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Хэрэв энэ олон телевизүүд дотор жинхэнэ үүрэг хариуцлагаа ойлгодог ганц л телевиз байсан бол, энэ бүхнийг утсан дээр ч гэсэн бичээд авах ганц сортоолог хүн байсан Монгол хүүхдүүдэд зөв менталитет бүрэлдэхэд тэнгэрлэг нөлөө үзүүлэх бичлэг нийтэд цацагдах байждээ.

Uillaa uillaa. Eh oron mine uriin urd uurd mandan badrag.

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Dolgormaa

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ene shiidveriig gargasan Turiin terguudedee bayrlaad barshgui.

Tsegmid

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үнэхээр эх орноо хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө

Zochin irgen

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Диваажин мэт эх орон минь үүрд мандан бадраг. Өндөр төрийн минь сүлд өршөөг ээ.

Oyun

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Unshaad l nulmis sad uneheer neg surwaljlagch Hasan bol gaihaltai bichleg uldeh bsan eh oron tur zasag buhii l turiin alban haagchdaaraa baharhaj bayrlaj bn

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Uillaa uillaa

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ёооё уншаад л уйлалаа. Тиймээ бид caiхан эх оронтой, сайхан улсын иргэд

Хандаа

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Монголчууд мундаг

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Zuchi ongots dunkhiigeed zogsoj bailaa gesen chine nulims garaad uilchlaa. Tedgeer oyutnuud lav bugd eh oronch uzeltei Sain humuus bolno doo.amjilt huseye

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

МИАТ-ыг маш өндөр боловсролтой ,мундаг залуу удирдаж байгаа гэлцэх юм.

Эерэг хандлага түгээгч

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Уханиас оюутнууд авч ирэх тэр яриа цахимаар тархах үед би лав нэг ч сөрөг сэтгэгдэл уншаагүй. Энд бичсэн бгаа шиг өвчин чирж ирнэ, тэднийг битгий авч ир гэсэн нэг ч сэтгэгдэл уншиж өгөхгүй.

bathishig

  • [192.168.1.1]
  • 6 Сар

vnheer setgel hodolj bna vnheer mongol uls gej yugaar solishgvi erdene yuma da niiteliig unshsan oriin erehgvi holoi zangirch bna shv

Сайхан

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ёоо "Зүчи нэртэй онгоц дүнхийгээд зогсож байлаа" гэсэн чинь хоолой зангирч учиргүй нулимс асгарч байх юм Яаж байгаа юм бол

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

МИАТ-ийг хувьчлах гээд байсан сайд дарга нар нь одоо тэгээгүй дээ байрла, тэгсэн бол үндэсний тээвэрлэгч авиа компанигүй гуйлгачилаад суух байлаа

Flight

  • [192.168.1.1]
  • 6 Сар

ZUCHI KHAAN нэртэй онгоц. Boeing 737-800 маягийн 12 business class, 156 economy class. Нийт 168 хүний суудалтай. Эхний нислэгийг 2011 оны 11-р сард үйлдсэн. 8 жилийн настай. Хувийн дугаар JU-1088 Манай МИАТ компани 3 дах эзэмшигч нь юм байна.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Юугаар ч сольшгүй эх орон минь мандан бадрах болтугай элгэн садан минь

Би эх орондоо хайртай

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Би гэр бүлээрээ яг одоогийн голомт болсон Тэгү хотод байна. Биднийг яах бол хэн ирж авах бол гэж хүлээхгүй гэрээсээ ч гарахгүй байна оо. Гэхдээ бид өвчин чирээд сайхан монголдоо очихгүй ээ. МОНГОЛ УЛС ҮҮРД МАНДАН БАДРАГ

Үнэнч

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Яг үнэн гадагшаа яваад ирээд буухад утаа үнэртэн тосдог эх орон минь.Утаатай ч гэсэн огшоод нулимс цийлэгнээд буудаг.Ийм л сайхан эх оронтой хүмүүс дээ бид

irgen

  • [192.168.1.1]
  • 6 Сар

uneheer saihaan

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Хүний нутагт явж бгаад эх орондоо ирхэд утаа суунгалсан өвөл бж билээ утаатайч гэсэн богд уул минь дүнхийгээд чи ирэв үү гээд тосоод авч бгаа юм шиг санагдадаг би чинь ийм схан эх охонтой хүн шүү гэж бодогддог хүний нутагт тавчдаад бна гэсэн чингис хаан хамталгийн дуу санаан буудаг миний эх орон маш схан азтай хувьтай хүмүүс шүү бид чинь

Urgen

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Hari oronoos irhed ijii shig tosdog eh oron mini

Иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Үнэхээр сайхан эх орон бас мундаг шийдвэр

Иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Харийн улсад хэдэн сар болоод ирэхэд эх орны минь агаар салхи нь сэтгэл татам сайхан байдаг шүү. Өөрөө ч мэдэхгүй их санасан байдаг юм билээ.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Баяр хүргэe.Тахалын голомттой газар очиж суралцах хэрэггүй байхоо.Айдастай .Сургуулиа солиод өөр сургуульд сурсан дээр биздээ.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Дэлхийн хаана ч явсан ээж шиг санагддаг эх орон минь Монголдоо байхад бас л ээж аав шиг санагдах унасан газар минь

Иргэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Тусгаар улс гэдэг үнэхээр сайхан бахархалтай, энэ л тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан хүмүүстээ байнга талархаж бх ёстой

Алтантуяа

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Сайхан байна шүү Монголчууд бүгдээрээ яг л нэг айлын хүүхдүүд шиг халуун дулаан сэтгэлтэй юм даа Сайхааан сайхан

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Улан-Үдэ гараад эргээд Сэлэнгийн хил дээр Сайн явж байна уу гээд монголоор ярьхад л сайхан санагддаг даа

Баламсэдийн Содонбаяр

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Нулимсаа асгаруулан уншиж өрөвдөж бас Эх ороноороо бахархаж хайрлаж Эзэн Чингис хааныхаа ууган хүүгийн нэртэй онгоц байдгийг мэдэж омогшиж бардамнал төрж байлаа. Би Эх оронтой хүн Эх орны минь нэрийг МОНГОЛ гэдэг юм гэж сэтгэлдээ хаширмаар баярлаж уншлаа 4 дэхь засаглал ийм сэтгэл хөдлөгсөн мөчийг баримтжуулсан бол цөөхөн Монголчууд бид улам л Эвтэй байхдаа хүчтэй гэсэн их хааныхаа захиасийг санаж бататгаж байхын ерөөлийг өргөе. Шведийн хаант улсаас энд бас л муухай вирус гарсаар.. 2020оны 03сарын 06

Баатарсайхан

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Монголдоо газардаж олон удаа онгоцноос буулаа ,буух тоолондоо ямар сайхан юм бэ миний эх орон гэсэн бодол сэтгэлийг минь хөдөлгөж заримдаа уйлах гээд байдаг ёстой л шүншиг, заяа минь энэ сайхан оронтой холбоотой хүн болж төрсөн тавилантай би их азтай хүмүүн юм гэж өөрийн эрхгүй бодогддог оо нуух юун.

nambaa

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ongotsnoosoo buuhiin haraadl shuud uilsan umuurch hamgaalah eh oron tur zasagtai bna gdg shan yumdaa. Herew bi bsan bol maskaa tailalgvi mongol gazar shoroondoo murguj adis awaad vnseed bosoh baisiim. Ern l tend bhaasn ehleel mgl zaluusaa teseerei tewcheertei bgaarai ta nar chadnaa gl olon post bichsendee kkkk etsestn helehed ergeed ochihod nutag shan ergeed zolgohod eej shan gj yutai vnen be ongotsoor irsen zaluus eh orondoo ihiig hiij bvteene gdgt itgeltei bgaa shvv ZVCHI ongots gaihaltai

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

харь нутагт ажиллаж амьдарч үзээгүй ч төрсөн нутагтаа очиход л сэтгэл хөнгөрөөд ирдэг. хүнд хэцүү үед гүйгээд ирэх нутагтай, уйлаад харах нутаг гэдэг сайхан. Амжилттай явахдаа санаж алдаж осолдохдоо түших нутаг гэдэг сайхан.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ганцаараа баян байгаад хэн ч биш, улс нь тусгаар болоод чадалтай бол хүн бүр бүрэн эрхт иргэн шүү гэдгийг залуучууд ойлгож яваасай...даа!

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Ех орондоо ирэх тэр агшин хичнээн сайхан газрыг нь алгаараа илээд буудаг юм сайхан шуу манай монгол

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Монгол улс гэж цөөхөн иргэнийхээ араас АНУ -аас дутахааргүй агуу сэтгэлтэй төрт улс юм гэдгээ харуулж бас чадсан шүү. Дэлхий нийт, ялангуяа хятадууд маш их хүндэтгэж байсан гэсэн. Ийм л чухал үйл явдал болсон доо.

Б.Нямсүрэн

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Монгол хүн бүр өөрөө Монголыг үнэт баялаг юм.Түүнийг ч харуулж чадлаа.

zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Medeej Mongol hun bolj terne gedeg ter bolgon zayh huvi tavilan bish Mongoliin teriin 3 endertee bayralsan