Дуучин Д.Отгонжаргал найз залуутай болсон гэдгээ албан ёсоор зарлан мэдэгдлээ

“YOIСЕ” хамтлагийн соло дуучин Д. Отгонжаргалыг монголчууд дуучин гэхээс нь илүү “Ану хатан” кинонд тоглосноор нь илүү сайн мэднэ. 2010 оны үед нэлээдгүй дуулиан шуугиантай урлагийн тайзнаа гарч ирж байсан “YOIСЕ” хамтлаг нь хоёр жилийн өмнөөс тарж, дуучин А.Эрдэнэ-жаргал нь Канад улсад ажиллаж амьдарч байгаа бол харин дуучин С.Баттулга нь Улсын филорман-ийн дарга хэмээх албан тушаалд очсоноор эдүгээ ганцхан Д.Отгон-жаргал л соло уран бүтээлээ хийсээр үлдсэн гэнэ. Саяхан Англи улсад хэлний бэлтгэл дээшлүүл-ээд ирсэн тэрбээр жилийн өмнө гоо сайхны мэс засалд орж царай зүсээ залуужуулсан гэдэг яриа ч фенүүдийнх нь дунд тархаад амжсан юм. Дуучин Д.Отгонжаргал ч “Гоолингоо” фитнесийн төвд бараг 12 жилийн турш хичээллэж бие галбираа голшиг хэвээр нь хадгалж байгаа нэгэн бөгөөд түүнийг “Ану хатан” кинонд тогло-сных нь дараа өөр хэд хэдэн уран сайхны кинонд тоглох урилга заллага энд тэндээс ирсэн ч бүгдээс нь тэрбээр эрс татгалзсан гэдэг.

Дөнгөж СУИС-аа төгсөөд удаагүй байхдаа буюу 25 настайдаа анхны амьдралаа зохиосон дуучин бүсгүй маань удалгүй ганц охиныхоо аавтай ажил мэргэжлийнхээ улмаас  таарахгүй ам мурийсаар сүүлдээ хоёр тийшээ болсон тухайгаа ч өөрөө ярьдаг аж. Тэрбээр “Өнө мөнх эх орон”, “Миний ээж тэмээчин”, “Хайрлан дуулмаар байна” зэрэг олон арван дууг өөрийн гэсэн өвөрмөц хоолой, өргөсөн хэмнэлээр дуулж олон түмний сэтгэлд  хоногшуулсан хүргэсэн бөгөөд ард түмний дунд дуурийн дуучин Г.Ариун-баатартай хамтран дуулсаных нь дараа “Энэ хоёр сайхан хосууд Вандан Дуламсүрэн хоёр шиг нэг гэрт хамтраад ороосой” гэсэн  яриа ч бий болж зарим хэвлэлүүдээр түүнийг дуучин Ариунбаатартай холбон бичиж байсан удаатай.

Өнгөрсөн намар БНХАУ-ын нэгдүгээр дэсийн дуучин Дэдмаагийн хүсэлтээр хоёр цаг 40 минут үргэлжилдэг  “Хайр шингэсэн тоорой” хэмээх дуурийн гоцлол дуулж Бээжин хотноо  том тоглолтонд оролцоод ирсэн дуучин маань саяхан өөрийн гэсэн найз залуутай болсоноо албан ёсоор зарлан мэдэгдэж “Миний араас гүйж, надаар оролдоод хэрэггүй шүү” хэмээн араасаа гүйдэг хүмүүст анхааруулсан байна. Бүр “...Найз залуутай болсон гэдгээ албан ёсоор мэдэгдэе” хэмээсэн байгаа юм. Түүний найз залуу нь нэгэн томоохон компанийн менежер хийдэг бөгөөд удахгүй өөрөө ил гарч ирнэ гэдгээ ч давхар мэдэгдсэн юм байх. 

 

сэтгэгдэл үлдээх