Энэтхэг улс Хятадаас илүү аюултай коронагийн шинэ голомт болж эхэллээ

Хатуу чанга, тоталитар дэглэмтэй БНХАУ ямартай ч титэм вирусын тархалтыг хяналтандаа оруулж чадах шиг боллоо. Гэхдээ энэ  богино хугацаанд 70 гаруй мянган хүндээ халдааж, 2900 орчим хүний амиар туг тахисан бөгөөд цаашдаа ч энэ тоо өсөх нь дамжиггүй боловч халдвар авч байгаа хүний тоо харин ч улам бүр буурсаар л байгаа юм. Хятадын дараа эдүгээ 6500 хүн халдвар авч 52 хүн нас барснаар 58 сая хүнтэй, технологийн асар өндөр хөгжилтэй Өмнөд Солонгос улс жагсаж байгаа ажээ.

Гэвч ДЭМБ-ын зүгээс титэм вирусын асар хүчтэй дэгдэлт тун удахгүй Энэтхэг улсаас шинээр дэлбэ үсрэн оргилж болзошгүй гэж мэдээлж байна. Хятадаас бараг илүү юу гэхээс биш дутуугүй бараг нэг тэрбум 400 сая хүн амтай, хүн амын нягтаршил, шигүү ширэнгэ шиг давчуу ядуусын хороолол, гуйлгачныхаа тоогоор дэлхийд алдартай Энэтхэг улсад корона вирус илэрснээс хойш дөрөв хоногийн дотор л халдварын тоо 28 болтлоо өсжээ. Энэтхэг бол хүн амын тоогоор Хятадаас дутуугүй боловч хяналт,захиргаадалтын хувьд маш сул, олон шашинтай, дээр нь бараг 400 сая нэн ядуу эмзэг давхрааны иргэд нь гудманд шахуу амьдардаг ийм улсад корона тархвал юу болох нь ойлгомжтой байна.

Африкт корона тархвал баларна гэснээс илүү Энэтхэг хэмээх энэ улсад дэгдсэн нь илүү ноцтой бөгөөд удахгүй цоо шинэ голомт, шинэ халдварын тархалтыг цөмийн тэсрэлт мэт өдөөх нь гарцаагүй боллоо. Монгол улс маань найрсаг харилцаагаа бодоод Энэтхэгт ч бас хонь өгөхөөс өөр аргагүй болох болов уу. Учир нь тэд бидэнд нефьтийн үйлдвэр барихад тусалж тэрбум гаруй долларын тусламж өгснөөс гадна коксжих нүүрс хүртэл авах гэрээ хийснийг бодохоор дор хаяж 50 мянган хонь өгөхгүй бол бидэнд гомдох нь лавтай.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

дэлхийг хамгийн ихээр байгаа улсуудын нэг дээ

өвгөн

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Өөрсдийгөө амьд авч гарах арга сүвэгчилбэл дээр бусуу??? Хэрэв энэ ТАХЛЫН халдвар ороод ирлээ гэвэл ТӨРӨӨС ЮМ нэхэж балайрахгүй л байхсан.Бид МУНХАГ БАЙВААС ТӨР ХЭВРЭГ БӨЛГӨӨ.

Bold

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Монгол хонь ямар өрөвдсөндөө өгөөд байдаг амьгүй амьдралгүй. Амьсгалд гүй хаа сайгүй байдаг мод чулуу юу. Гуцаад байгаарай 100,000 ч шашин. Та нар мал байгаа нохой ч гүй юм байж новшнууд

Zaya

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Yamar aimar tom zoriutei hudal medee zorigtoi oruuldiin be Solongos uls 51 say hun amtai Yag odoo 52 bish 48 hun nas barsan bna Virus teegch ilersen 7041 geed toon deer mash aldaa gargaj bna shuu

Зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Энэтхэгт 100.000 хонь өгье

зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Нээрээ энэтхэгт тархвал гэж бодохоор л аймшигтай санагдаад байх юмаа. Хятад бол шууд л цэргийн хүчээр гэр гэрт нь хориод хаалга үүдийг нь лацдаад гагначиж байх шиг, энэтхэг ингэж чадахуу.

Зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Энэтхэг улс Хятад биш өөрөө эмийн ургамал сайтай. Гараа сайн угаадаг хүмүүс Хоол унд нь хүртэл ургамлын амтлагч ихтэй.

зочин.

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Нээрээ ч Энэтхэгт тархана гэдэг цуутай Дорнын тахал болно гэсэн үг биш үү.