АТОЗ намын дарга Ц.Нарангэрэл: МОНГОЛЫН  ШҮҮХЭЭС  АВИЛГАЧИН ШҮҮГЧДИЙГ ШҮҮРДЭН ЦЭВЭРЛЭЖ ДУУСТАЛ  ТЭМЦЛЭЭ БИД ЗОГСООХГҮЙ ЭЭ

АТОЗ намын дарга Ц.Нарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Корона вирусын хөл хориотой ч нийгэмд сонгуулийн давалгаа нэгэнт эхэлчихээд байх шиг байна. Харин ерөнхийлөгч болохоор УИХ-ын сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргасныг өөрөө  юу гэж үзэж байна.

-  Манай АТОЗ намын хувьд  2020 оны сонгуулийг хойшлуулах ерөнхийлөгчийн саналыг  бүрэн дэмжиж байгаа. Учир нь өнөөдөр улс төр гэхээсээ илүү эдийн засгийн эрх ашгаа нэгд тавих цаг үе тулж ирээд байна. Тэгээд ч өнөөдөр сонгуулийн  сурталчилгаа хийх, нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах хугацаа, нөхцөл нь хомс гэж үзэж байгаа. ҮАБЗ-ийн хамгийн гол анхаарах ёстой зүйл бол эдийн засгийн аюулгүй байдал. Эдийн засгийн аюулгүй байдал алдагдвал шууд л гаднын нөлөөнд тэр чигээрээ орох аюултай.  Иймээс сонгууль хойшлуулах ерөнхийлөгчийн  уриалгыг манайх дэмжиж байгаа.

- Сая  намууд баахан том амласан мөрийн хөтөлбөр дэвшүүллээ шүү дээ. Танай нам юу амлаж байгаа вэ?

- Төрийн эрхэнд гараад хулгай луйвар хийх гэсэн зорилго нь харваас илт худал амлалтууд баахан гарлаа л даа. Цаашдаа ийм популист амлалтаар иргэдийн саналыг худалдаж авах үйл ажиллагаа эрчимжвэл маш их хор нөлөөтэй. Үнэхээр алсын хараатай бодлогоо гаргаад ярьж байгаа намууд МАН-ыг эс тооцвол бараг алга гэж болно. Ажлын байр бий болгох, аж үйлдвэрүүд байгуулах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх  гээд хамгийн гол амлах ёстой зүйлүүд бол энэ. Манай намын хувьд  бэлэн мөнгө, байр сав амлахгүй, диваажин амлаж чадахгүй ээ. Харин  хөлс хүч шаардсан хүнд ажил хөдөлмөрийг л та бүхэндээ  амлах болно оо гээд хэлчихсэн шүү дээ.

- Дэлхий даяар цар тахлаас болоод  эдийн засаг нь царцанги байдалд орсон ийм үед  ямар бодлого баримталбал дээр гэж та бодож байна.

- Дэлхий нийтээрээ  жижиг дунд үйлдвэрлэгчдээ маш их дэмжиж байна. Яг ийм нөхцөлд манайх бараг хийсэн тодорхой ажил алга гэхэд болно. Ийм нөхцөлд эдийн засгийн хямралыг сөрсөн  бодлого  явуулах ёстой. Хөл хорионы  нөхцөлд   ажлын байр олноор нь бий болгох, онцгой арга хэмжээнүүдээ шуурхай авах, ЖДҮ-д зориулсан зээлийн багц гаргах зэрэг бодитой алхмуудыг яаралтай хийж эхлэх хэрэгтэй байна л даа.Ард нийтээрээ маш дэг журамтай бүтээн байгуулалтанд орох сэтгэл зүйд тэднийг бэлтгэж одооноос сургах хэрэгтэй. Энэ цар тахлын хямрал удаан үргэлжилнэ. Дээр нь  улс төрийн тогтвортой байдал бол яахын аргагүй хэрэгтэй. Эдийн засгийн хямрал байтугай эдийн засгийн дефольт зарлах хүнд үе араас нь ирж яваа шүү дээ. Яагаад гэвэл манай улс  ирэх онуудад дараалаад баахан өр зээлээ төлөх ёстой. Үүнийгээ ухамсарлаад хөршүүдтэйгээ улс төрийн том шатар нүүх, хамгийн гол нь дотоод нөөц бололцоогоо ашиглах, хил хаагдсан ийм үед дотоодын бизнес, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх маш арвин бололцоог ашиглах хэрэгтэй. Төсөвтөө тодотгол хийж, хангалттай нөөц хуримтлуулж, Скандинавын орнууд Норвегийн жишгээр хуримтлал бий болгох хэрэгтэй байна.     

- Нээрээ ингэхэд та бүхэн банкны хүү болон зээлийн төлөлтийг хойшлуулах, царцаах, тэглэх талаар тэмцэл өрнүүлж тодорхой үр дүнд хүрлээ гэж байсан. Энэ үр дүн чинь амьдралд хэрэгжиж байгаа юу?

- Банкны төлөлтийг хойшлуулана гэсэн амлалтаасаа арилжааны банкууд тэр дорхноо л буцчихлаа. Энэ бол арилжааны банкуудын залилан л даа. Уг нь энэ   үүргээ арилжааны банкууд шууд биелүүлэх ёстой юм. Бодит бодлого явуулах, хуурамч амлалт хоёрын хооронд асар их зөрөө бий. Харин сүүлд нь У.Хүрэлсүхийн зүгээс амлалтандаа хүрэхгүй бол арилжааны банкуудын эрүүл мэндэд тун их таагүй арга хэмжээ авна шүү гэсний дараа л жаахан аягүйрхсэн бололтой. Зарим нэг хөнгөлөлт, зээлийн төлөлтийг буцаан хойшлуулах гэрээнүүдийг хийж эхлээд байна. Санаа нь бол юу ч хийхгүйгээр ийм хүнд хэцүү үед иргэдийг өндөр хүүгээрээ дарамтлан мөлжиж улам бүр  баяжаад л сууж байхыг бодоод байх шиг байна. Бид бол ийм зүйлтэй огт эвлэрэхгүй хойшдоо ч бас эвлэрэхгүй, банкуудыг шуналын тулам шиг зан гаргах болгонд нь л үүдэн дээр нь очиж эсэргүүцэн жагссаар л байх болно.  

     - Өнөө жилийн сонгуулиар танай нам өөр бусад ямар нэг нам, эвсэлтэй хамтрах уу?

- Бидний хувьд хэнтэй ч хамтрахгүй гэсэн бодолтой байгаа. Эрх мэдлийг  үтэр түргэн олж авч өөрсдийнхөө эрх ашгийг  бодох гэсэн олон нам нэг их таалагдахгүй байна. Ер нь ний нуугүй хэлэхэд  ийм цаг үед улс орныг зөв  хөтлөөд  явчих  тал дээр МАН-аас өөр тодорхой хүчнийг олж харахгүй л байгаа. Гэхдээ МАН өөрсдөө эхлээд ЖДҮ, офшоорчид зэрэг бохир улс төрчдөөсөө нэн даруй салах шаардлагатай л даа. Офшоорчдын  мөнгийг оруулж ирэх уриалга гаргаад түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. МАН бол төсөвтөө даруйхан тодотгол хийж чадахгүй бол энэ хямралыг сөрөөд яасан ч  давахгүй. Их өрүүд  эргэн төлөгдөх хугацаа дөхөж байна. Зэсийн үнэ  дэлхийн зах зээлд маш эрчтэй унаж байна. Сая ноолуурыг  төрөөс 300 тэрбумаар  дэмжсэн. Гэтэл  жижиг үйлдвэр эрхлэгчид болон бичил бизнесийг ч төрөөс ялгаагүй ингээд дэмжвэл  баялгаа бүтээдэг хүмүүс шууд л хөл дээрээ  босоод ирнэ дээ. Үндэсний үйлдвэрлэлээ  бүх талаар  дэмжиж босгох цаг  энэ үед тулж ирлээ. Учир нь бид  мэддэг чаддаг зүйлээ таг умартсан  гаднаас  худалдаж авдаг  үндэстэн болчихсон шүү дээ.

-Ерөнхийлөгчийн  гаргасан сонгууль хойшлуулах уриалгыг дэмжиж байгаа юм бол  зарим хүмүүс эсэргүүцээд байгааг юу гэж үзэж байна.

- Бид хэдийгээр сонгууль хойшлуулахыг дэмжиж байгаа ч  ерөнхийлөгчийн уриалга дахь зургаа дахь заалт буюу  төрийн удирдлагыг нэг гарт  төвлөрүүлнэ гэж байгааг бол дэмжихгүй ээ. Энэ бол хууль бус үйл ажиллагаа болно гэсэн үг. Харин  ийм  нөхцөл байдалд  ерөнхийлөгчийн зүгээс зарим нэг эрх мэдлээ ашиглан офшоорчдын эрх ашгийг хязгаарлах, авилгачдын мөнгийг гаднаас оруулж ирэх тал дээр бол  зоримог алхам хийх цаг нь болсоон. Түүнээс гадна МАН-ын рейтинг нь өндөр  байгаа ийм нөхцөлд бусад намын идэвхтэй үйл  ажилагааг  хязгаарласан коронагийн дэглэмийг далимуулан  ард түмнийг нүдэн балай чихэн дүлийгээр нь сонгуульд  оруулах бол огт утгагүй. Тийм учраас л сонгуулийг хойшлуулах уриалгыг  МАН болон зарим нэг хүмүүс эсэргүүцээд байх шиг байна. Хамгийн гол нь  МАН  өөрөө намч байр сууринаас  улсынхаа том зорилгыг тооцохгүй  зүтгээд байвал дэмий л дээ. Өчүүхэн эрх ашгаа үйлдэл болгож болохгүй шүү дээ. Сонгууль руу чиглэсэн улс төрийн халуурал бол “Ковид 19”-ын аюулаас ч илүү популизм юм шүү. Ер нь бол ерөнхийлөгчийн гаргасан зургаан зүйлийн уриалгатай бидний  дэвшүүлсэн тодорхой зүйлүүд  таарч байгаа.  Хойшлуулж, тэвчиж болох зардлуудаа танах, төсөвтөө тодотгол хийх зэрэг. Нэг орхигдуулсан зүйл нь зээлийг хойшлуулах, хэрэглээний зардлыг хөнгөлөхөд анхаарлаа хандуулах тал дээр ерөнхийлөгч  дуугарсангүй. Дэлхий нийтээрээ  дотоодын нийт бүтээгдхүүнээ дэмжиж Австри , Канад зэрэг улсууд бодлогын хүүгээ тэглэж  бууруулан  эдийн засгаа дэмжиж байна. Үүнээс суралцах хэрэгтэй шүү дээ.

- Сая таныг болон танай намыг шүүх дээр асуудалтай боллоо гэж дуулсан,  энэ талаар тодруулахгүй юу?

- МАНАН дэглэмийн зүгээс сонгуулийн өмнө улс төрийн шинэ хүчнүүдийг саармагжуулах, хүчгүй болгох бодлого идэвхтэй явагдаж байна л даа. Улсын дээд шүүх улс төрийн намуудын тухай хууль, Үндсэн хууль, АТОЗ намын дотоод дүрмийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан. Улсын дээд шүүхэд бүртгэж байгаа нэрийн доор эрх зүйн чадамжгүй хүмүүсийг хүлээн авч  бүртгэсэн нь өөрөө хууль бус зүйл болсон. Нэг ёсондоо Улсын дээд шүүхийн шүүгчид улс төрийн захиалгаар ажиллаа. Манайх намын их хурлаас сонгогдсон бага хурлын 45 гишүүн, улс төрийн зөвлөлийн 11 гишүүнтэй, хяналтын ерөнхий хорооны 5 гишүүнтэйгээр хэвийн үйл ажлаа явуулж байгаа улс төрийн хүчин. Дээд шүүхийн шүүгчид улс төрийн  захиалгаар ажилласан  учраас  тэднийг огцруулах, шүүхийг цэвэрлэх үйл ажиллагааг бид одоо эхлүүлнэ. АТОЗ намыг ингэж  дотроос нь самрах бодлогууд явагдаж байгаа нь дэлхийн улс төрийн түүхэнд гарч байгаагүй гаж үзэгдэл юм аа.Тус намын гишүүнчлэлээс 10 сарын өмнө хасагдсан 7 хүний хүсэлтийг хангаж хууль бус шийдвэр гаргасныг бид ерөнхийлөгч  болон ҮАБЗ–д хандаж  даруйхан зогсоох болноо. Бид анх Салхитын мөнгөний ордын  гар хөл болсон шүүгчдээр шүүлгэхгүй гэж мэдэгдсэний дараа энэ шүүх хурлыг хүчээр хийж орхисон юм. Хойшлуулж байгаад л гэнэт зарлаад хийчихсэн байна. Ер нь Элбэгдоржийн үед томилогдсон шүүгчдийг бүрмөсөн цэвэрлээгүй цагт Монголын хууль эрх зүйн систем цэвэршихгүй ээ. АТОЗ намын үйл ажил бол хэвийн явж байгаа гэж дахин хэлье. Дахин төрд гарахаар МАНАН дэглэм улайрч байгаа ч тэдний эсрэг бид тэмцэх болно. Авилгачин шүүгчдийг шүүхээс  бүрэн цэвэрлэхийн төлөө бид эцсээ хүртэл тууштай тэмцэх болно оо.

- За ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Д. Хүрэлчулуун

сэтгэгдэл үлдээх

Aрааш

  • [192.168.1.1]
  • 5 Сар

3 сард шүүхийн шийдвэрээр мултарчихаад мэдрэлийн согогтой нөхөр дарга гэчихсэн явна

Морь унасан толгойгүй

  • [192.168.1.1]
  • 6 Сар

МАН-ы хөлний хумс маягийн тип чинь үсэрсэн шүлс маягийн юм ярьчлаа.Ой гутав.

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

NARANGEREL ZALILAH HOGIIN AMITAN GESEH

Zochin

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Oлон амьтан залилсан новш худлаа шаа !

Зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Ичдэггүй хорчийсон худал ч новш вэ өөрөө намынхаа тамга бичиг баримтыг аваад зугатсан гэсэн

Зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Oгцорчихоод хорчин худалч гээд намууд чамайг ярьж байсан

zochin

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Залдаг луйварчин