Хамгийн баян ази хүн дэлхийн топ арван баяны нэг болжээ

Энэтхэгийн "Reliance Industries" компанийн эзэн Мукеш Амбани "Forbes" сэтгүүлээс гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн баян арван хүний тоонд багтсан байна. Есдүгээрт орсон түүний хөрөнгө хэдхэн хоногийн дотор 3,5 тэрбум доллараар нэмэгдэж, 64,6 тэрбум болсон гэнэ. Харин уг жагсаалтыг "Аmazon"-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос 160 тэрбумаар тэргүүлж буй бол "Майкрософт''-ын Билл Гейтс, "Louis Vuitton Moet Hennessy"-гийн Бернар Арно нар орж буй.

сэтгэгдэл үлдээх