Саатуулагдаж буй хүн төрийн түшээгээр сонгогдсон анхны тохиолдол болов

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд нам,эвсэл болон бие даан нэр дэвшсэн 606 хүнээс зургааг нь буюу МАН-ын Ж.Эрдэнэбат, бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, АН-ын С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, "Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслийн Х.Бат-Ялалт нарыг урьдчилан саатуулах 461-р ангид саатуулаад байгаа билээ. Тэднээс Монгол улсын 29 дэх ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 13-р тойрогт буюу Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан нь манай парламентийн түүхэнд саатуулагдсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон анхны тохиолдол болов.Түүний хувь заяаг Монголын шүүх хэрхэн шийдэх нь одоо олны анхаарлын төвд байх нь дамжиггүй. Экс ерөнхий сайд төрсөн нутаг ус болох Сэлэнгэдээ 22,865 хүний буюу 15,56 хувийн саналаар ялсан юм.

сэтгэгдэл үлдээх