АН-ын дарга С.Эрдэнэ огцрох өргөдлөө өглөө

 

УИХ-ын сонгуульд 11 суудал авч үнэмлэхүй ялагдсан АН-ын дарга С.Эрдэнэ огцрох болжээ. Тэрээр намын даргын тамга, түр эрхийг дэд дарга Ц.Туваанд шилжүүллээ. Төв аймагт буюу УИХ-ын 14-р тойрогт ялалт байгуулсан Ц.Туваан намын даргын дараагийн дотоод сонгууль явуулж, намын даргыг сонгох, ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд оролцох ажиллагааг удирдан зохион байгуулах юм. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу намын даргын сунгааг 90 хоногт хийх ёстой.

сэтгэгдэл үлдээх