Н.Номтойбаярыг шүүх хурлыг хойшлууллаа

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарыг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.Шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авлаа. Ийнхүү экс гишүүн Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 2-ны 10:00 цаг хүртэл хойшлогджээ. 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин ялж байсан тэрээр өнөө жилийн УИХ-ын сонгуульд 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан өрсөлдсөн ч ялж чадсангүй.Уг тойрогт 29 хүнтэй өрсөлдсөн тэрээр 13,960 хүний (15,7 хувийн)саналаар долоод орсон юм.

сэтгэгдэл үлдээх