Тегераны ойролцоо унасан онгоцны хар хайрцгийг Франц руу илгээнэ

Тегеран хотын ойролцоо унасан Украины онгоцны хар хайрцгийг Иран улс хэд хоногоос Франц руу илгээх болсныг тус улсын Гадаад хэргийн яамнаас уламжлав. "Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Канадын Гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа "Манай улс хэд хоногийн дараа мэдээлэл уншуулахаар Украинийн онгоцны хар хайрцгийг илгээнэ" гэж хэлсэн" хэмээн Ираны ГХЯ-ны цахим хуудсанд мэдээллээ. Сануулахад Украинийн Олон улсын агаарын тээврийн "Боинг-737-800"онгоц өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд Тегераны нисэх онгоцны буудлаас шууд хөөрсөн ч удалгүй осолдсон билээ. Онгоцонд байсан 176 хүн бүгд нас барсан юм. Тэнд иран,украин,канад,герман,швед,афганистан 167 зорчигч, багийн есөн гишүүн байжээ.

сэтгэгдэл үлдээх