Дэлхийд коронавирусаар 500 мянган хүн нас бараад байна

Дэлхийд коронавирусаар нас барагсдын тоо хагас саяас давж, 500 108-д хүрсэн тухай цар тахлын статистикийн бүртгэл мэдээллийг хөтөлж буй АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулиас мэдээлж байна.

АНУ-д коронавирусын халдвар авсан хамгийн их буюу 125.7 мянган хүн амь насаа алджээ. Энэ үзүүлэлтээр Бразил (57 гаруй мянган хүн), Их Британи (43,6 гаруй мянган хүн) удаалж байна.

Харин коронавирусаар халдварлагсдын тоо 10 саяд хүрчээ. АНУ-д 2 539 544, Бразилд 1 313 667, ОХУ-д 633 542, Энэтхэгт 528 859 хүн тус тус аюулт тахлын халдвар авчээ.

Коронавирусын цар тахал 2019 оны сүүлээр БНХАУ-ын төв хэсгийн Вухан хотод анх бүртгэгдэн дэлхий даяар тархсан билээ.

Б.Тэгшбаяр

сэтгэгдэл үлдээх