“Boeing 737 Max” онгоцоор туршилтын нислэг хийж эхэлнэ

Этиоп ба Индонезид “Boeing 737 Max” загварын хоёр онгоц болсон сүйрч 346 хүн амь үрэгдсэний дараа өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн тус загварын онгоцыг нислэгт ашиглахыг дэлхий даяар хориглосон билээ.

Тэгвэл АНУ-ын Иргэний агаарын холбооны удирдах газар  өнөөдрөөс эхлэн “Boeing” компанийн дээрх загварын онгоцоор туршилтын нислэгүүд үйлдэхийг зөвшөөрсөн тухай “АР” агентлаг уламжиллаа.

Туршилтын нислэгүүдээр, хоёр ослын шалтгаан болсон манёврын үзүүлэлтийг сайжруулагч MCAS систем зэрэг програм хангамжийн хэвийн ажиллагааг шалгах юм байна. Туршилтын нислэгүүд амжилттай болсон нөхцөлд дэлхийн иргэний агаарын тээврийн компаниуд ирэх есдүгээр сараас эхлэн “Boeing 737 Max” онгоцыг дахин ашиглаж эхлэх ажээ.

Б.Тэгшбаяр

сэтгэгдэл үлдээх