Х.Баделхан анхдугаар чуулганыг даргаллаа

УИХ-ын анхдугаар чуулганыг шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн ахмад нь даргалдаг уламжлалтай. Энэ уламжлалаар урьд нь Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарын гишүүн анхдугаар чуулганыг даргалж байсан удаатай. Энэ удаагийн буюу найм дахь удаагийн УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад болох Х.Баделхан даргалсан юм. Баян-Өлгий аймгийн Бугат суманд 1954 онд мэндэлсэн тэрээр УИХ-ын хоёрдугаар тойрогт 23,379 хүн буюу 46,8 хувийн саналаар ялсан билээ. Гавьяат эдийн засагч цолоор 2011 онд шагнуулсан тэр 2008-2012, 2016-2020 онд эрхэм гишүүнээр сонгогдож байв.

 

сэтгэгдэл үлдээх