Шинэ гишүүн архаг парламентэчдээ үнсүүлэв

УИХ-ын 76 гишүүний дотор анх удаа төрийн түшээгээр сонгогдож буй эрхмүүд цөөнгүй. Тэдний нэг бол Ц.Цэрэнпунцаг гарьд. Түүнийг түмэн олон нэлээн эртнээс улс төрд оруулсан ч энэ удаагийн л УИХ-д нэр дэвшиж,төрсөн нутаг Завханаасаа төрийн түшээгээр сонгогдсон билээ. Ид үедээ улсын наадмын түрүү бөхөөр нэрлэгдэж явсан хүчит гарьд маань УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд,архаг парламентэч,дархан аварга Б.Бат-Эрдэнэд үнсүүлж буй харагдав.Цагийг эзэлсэн их аваргын хувьд 2004 оноос хойш УИХ-д Хэнтий нутгаасаа сонгогдож байгаа билээ.Дашрамд дурдахад их аварга,хүчит гарьдыг ардын хувьсгалын 80 жилийн ойн наадмын есийн даваанд амлан давж байв.

сэтгэгдэл үлдээх