У.Хүрэлсүхийн нэрийг ерөнхий сайдад дэвшүүллээ

МАН-ын долдугаар Бага хурал өнөөдөр болов.Уг хуралд танхимаас 189, цахимаар 97 гишүүн оролцсон ба энэ нь 87,5 хувийн ирцийг бүрдүүлсэн байна. Ингээд 286 гишүүний буюу 100 хувийн саналаар МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн нэрийг Монгол улсын 31 дэх ерөнхий сайдад дэвшүүлсэн юм. 52 настай У.Хүрэлсүх нь 2017 оны 11-р сарын 21-нээс МАН-ын 29 дэх даргаар ажиллаж байгаа бол мөн оны аравдугаар сарын 4-нд Монгол улсын 30 дахь ерөнхий сайдаар томилогдсон билээ.

сэтгэгдэл үлдээх