Европын холбоо 14 улсад хилээ нээжээ

Европын холбооны парламент Бельгийн Брюссел хотноо хуралдаж коронавирусаас үүдсэн хөл хорионы дэглэмийг зөөллөн тус холбооны улсуудад гаднаас 14 улсын иргэдэд зорчих энгийн виз олгох шийдвэр гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Тэдгээр улсад АНУ, ОХУ болон БНХАУ багтаагүй аж. Коронавирсын цар тахлыг харьцангуй амжилттай тогтоосон  манай Монгол Улс мөн багтаагүй ажээ.

Өнөөдрөөс буюу долдугаар сарын 1-нээс Европын холбоо руу дор дурдсан улсын иргэд зорчих юм байна:

 Алжир, Австрали, Канад, Япон,Монтенегро, Марокко, Шинэ Зеланд, Руанд, Серби, БНСУ, Тайланд, Тунис, Уругвай.

Б.Тэгшбаяр

сэтгэгдэл үлдээх