Лионел Месси 700 дахь гоолоо оруулжээ

“Барселон”-ы аргентин довтлогч Лионел Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээний 33 дахь тойргийн тоглолтод “Атлетико”-гийн хаалганд 11 метрийн торгуулийн цохилтоор бөмбөг оруулжээ. Энэ нь түүний 700 дахь гоол болсон байна.

Тэрээр “Барселон”-ы өмсгөлтэй 724 удаа талбайд гарахдаа 630 гоол, Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 138 удаа тоглохдоо 70 гоол оруулсан юм.

33 настай Лионел Месси энэ улиралд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 22 гоол, үүнээс тавыг нь пеналтигаас оруулж, 17 гоолын дамжуулалт өгсөн ажээ. Үүнээс гадна Аваргуудын лигийн зургаан тоглолтод хоёр гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгчээ.

Б.Тэгшбаяр

 

сэтгэгдэл үлдээх