БНХАУ-д онц ноцтой гахайн ханиад илэрчээ

БНХАУ-ын микробиологичид тус улсын хэд хэдэн фермд хүнээс хүнд халдварлах боломжтой шинэ төрлийн гахайн ханиадны вирус илрүүлсэн тухай “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд мэдээлжээ.

Тус сэтгүүлд, “Гахайн ханиадны G4 вирус нь ханиадны шинэ тахалд хүргэж болзошгүй. Тус вирус хүнээс хүнд халдварлах чадвартай ба 2009 онд дэлхий даяар гахайн ханиадны цар тахалд хүргэсэн H1N1 вирусын зарим шинжийг агуулж буйг тогтоосон” гэж бичжээ.

2009 онд олон мянган хүний аминд хүрсэн гахайн ханиадны цар тахал дэгдэж байсан билээ. Тэгвэл гахайн ханиадны шинэ G4 вирус түүнээс илүү их хөнөөлд хүргэх аюултай гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна.

Б.Тэгшбаяр

сэтгэгдэл үлдээх