Э.Оюунболд давж заалджээ

Улсын наадам хаяанд ирсэн энэ үед ноднингийн түрүү бөхийн сэргээштэй холбогдсон асуудлыг өнөө хэр эцэслэн шийдвэрлэж чадаагүй л байна. Уул нь зургадугаар сарын 17-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдын улсын аварга цолыг хурааж,барилдах эрхийг нь хоёр жил хасаж,өнгөрсөн жилийн улсын наадмыг 5-9-ийн даваанд түүнд өвдөг шороодсон аймгийн арслан Н.Мустафа,Б.Цэдэнсодном,улсын начин Д.Анар,арслан Ц.Содномдорж,аварга Н.Батсуурь нарт цол,чимэг олгох шийдвэрийг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэх болсон билээ.Гэхдээ Э.Оюунболд 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй үлдсэн юм. Тэгвэл тэр,уг эрхээ эдлэн,Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Харин МҮБХ-ны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч,дэд тэргүүн,улсын заан Ц.Магалжав"Өнөө жилийн наадамд Оюунболд зодоглох боломжгүй" хэмээн мэдэгдээд байгаа билээ.

сэтгэгдэл үлдээх