Мексикт хар тамхинд донтогчдыг эмчлэх төвийг довтлох үеэр 20 гаруй хүн амь үрэгджээ

Мексикийн Ирапуато хот дахь хар тамхинд донтогчдыг эмчлэх төвийг зэвсэглэсэн этгээдүүд довтлох үеэр 24 хүн амь үрэгдэж, долоон хүн шархдсан тухай “Guanajuato Informa” сонинд мэдээлжээ.

Тус төвийг төрийн албан хаагчид өдрийн цагаар хамгаалдаг ба тэднийг явсны дараа шөнийн цагаар гэмт хэргийн бүлэглэлүүдийн гишүүд удаа дараа довтолж байжээ. Халдлага болсны дараа тус төвийг Мексикийн арми, цагдаа, үндэсний гвардийн албан хаагчид хамгаалалтдаа авсан аж.  

Мексикийн Цагдаагийн ерөнхий газар халдлага үйлдсэн этгээд нарыг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлжээ.

Б.Тэгшбаяр

сэтгэгдэл үлдээх