У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар хоёронтаа сонгогдсон тав дахь хүн боллоо

Өнөөдөр Монгол улсын 31 дэх ерөнхий сайдыг сонгов. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг ерөнхий сайдаар томилохоор санал хураахад 71 гишүүн оролцож, Б.Пүрэвдоржоос бусад нь дэмжсэнээр 98,5 хувийн саналаар засгийн газрын тэргүүн боллоо. Улаанбаатар хотод 1968 оны зургадугаар сарын 14-нд мэндэлсэн тэрээр ерөнхий сайдаар анх 2017 оны аравдугаар сарын 4-нд томилогдсон агаад улирч сонгогдсон хоёр дахь ерөнхий сайд болж буй нь энэ аж.Улирч сонгогдсон анхны ерөнхий сайд С.Баяр засгийн газрыг 2007.11.22-2009.10.28-нд толгойлсон юм. Мөн шинэхэн засгийн газрын тэргүүн маань ерөнхий сайдаар хоёронтаа сонгогдсон тав дахь хүн болжээ. С.Дамдинбазар 1921.02-1921.04,1922.03.03-1923.06.23-нд, А.Амар 1928.02.21-1930.04.27,1936.03.22-1939.03.07-нд, Ц.Элбэгдорж 1998.04.23-1998.12.09,2004.08.20-2006.01.13-нд, С.Баяр 2007.11.22-2009.10.28-нд ерөнхий сайдаар ажиллаж байжээ.

сэтгэгдэл үлдээх