Хөвсгөлд ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс зүүн хойно 38 км-т орших Ар тархи багийн Суумхайн даваа гэдэг газар өчигдөр(07.02-нд)ойн түймэр гарсан байна.Энэ тухай мэдээлэл 21:30-ийн үед аймгийн Онцгой байдлын газар ирснээр Гал түймэр унтраах,аврах 46-р ангийн алба хаагчид унтраахаар ажилласан аж. Ингээд тэд 55 минутын дараа буюу 22:25-д уг түймрийг цурамд оруулжээ.Одоо алба хаагчид бүрэн унтраахаар ажиллаж байна.Ойн түймрийн арван тохиолдлын ес нь хүний буруугаас гардаг гэнэ.

сэтгэгдэл үлдээх