Н.Энхболдыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгов

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг 100 хувийн саналаар сонгожээ.Завхан аймгийн Улиастай хотод 1957 оны нэгдүгээр сарын 6-нд мэндэлсэн тэрээр одоогийн эрхэм гишүүдээс хамгийн олон буюу зургаантаа сонгогдоод буй.Сонирхолтой нь дандаа Төв аймгаас.Өөрөөр хэлбэл Төв аймгийг түүний дархлагдсан тойрог гэж болох юм.2006-2007 онд Гадаад хэргийн сайд,2007-2008 онд ЗГХЭГ-ын дарга,2008-2012 онд УИХ-ын дэд дарга,2017 оноос өнөөг хүртэл Батлан ​​хамгаалахын сайдаар ажилласан түүний даргалж байгаа хороонд С.Батболд,Б.Бат-Эрдэнэ,С.Бямбацогт,Ц.Мөнх-Оргил нарын архаг гишүүн харьяалагджээ.С.Батболд,Б.Бат-Эрдэнэ нар тав,С.Бямбацогт,Ц.Мөнх-Оргил нар дөрвөнтөө төрийн түшээгээр сонгогдсон билээ.Харин бие даагч гишүүн Н.Алтанхуягт уг хороонд орох санал тавьсан ч цаадах нь зөвшөөрсөнгүй.

сэтгэгдэл үлдээх