Бритни Спирсийн ээж охиныхоо хөрөнгийг захиран зарцуулах эрх олгохыг хүсэв

2000-аад оны эхэнд ид алдаршиж байсан АНУ-ын поп дуучин Бритни Спирсийн 65 настай ээж Линн Спирс охиныхоо эзэмшдэг “Revocable Trust SJB” санг захиран зарцуулах эрх олгохыг хүсэн Лос Анжелес хотын шүүхэнд хандсан тухай “ЕТ” сонин мэдээлж байна.

Бритни Спирс олон сая ам.долларын активуудаа хамгаалах, тэдгээрийн тодорхой хэсгийг ирээдүйд хоёр хүүдээ өвлүүлэн шилжүүлэх зорилгоор тус санг 2004 онд үүсгэн байгуулжээ. Тус сан түүнчлэн дуучин эмэгтэйн материаллаг болон санхүүгийн активуудыг захиран зарцуулах зорилготой ажээ.

Өнгөрсөн жил хүртэл алдарт дуучны 200 сая орчим ам.долларын хөрөнгийг захиран зарцуулах явдлыг түүний эцэг Жейми Спирс гүйцэтгэж байсан бөгөөд охиноо Кевин Федерлайнаас салахыг ятгаснаас гадна Шон Престон, Жейден Жеймс гэх хоёр хүүг нь өсгөн хүмүүжүүлэх эрхтэй болсон билээ.

Лос Анжелесийн шүүх Жейми Спирсийн оронд Бритни Спирсийн нарийн бичгийн дарга Жоди Монтгомериг хөрөнгийг нь захиран зарцуулах эрх олгосон ажээ.

сэтгэгдэл үлдээх