Энэтхэгт коронавирусаар халдварлагсдын тоо нэг саяд хүрэв

Энэтхэгт коронавирусаар халдварлагсдын тоо 1 001 449-д хүрч, 25 582 хүн нас бараад буй тухай “Hindu” сонин мэдээлжээ.

Гэвч Энэтхэгийн Эрүүл мэндийн яам үүнээс хавьгүй бага буюу 968 мянган хүн халдвар авсан гэж мэдээлсэн байна. Тэдгээрээс түүнчлэн 612 мянга гаруй хүн эдгэрсэн гэжээ.

Энэтхэг улс коронавирусын халдвар авсан хүний тоогоор дэлхийд АНУ, Бразилийн ард гуравт бичигдэх болсон юм. Хэдий тийм ч тус улс зургадугаар сарын 8-наас эхлэн сүм хийд, зочид буудал, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг сэргээн цар тахлын үеийн хөл хорих дэглэмийг зөөллөсөн билээ.

 

сэтгэгдэл үлдээх

зочин

  • [192.168.1.1]
  • 3 Сар

сүргийн дахлаа тогтож ямар ч вакцин хэрэггүй болж байна. ядуус нь илүү дархлаатай болж байгаа нь бурханы аврал уу биологийн хууль уу энэтхэгчүүдэд сайн сайхныг хүсэе танай улс мөдхөн өвчингүй болно.