КАРМА – БИДНИЙ АМЬДРАЛД...

Би бээр эхлээд, салбар мэргэжилдээ дагалдагч /followship/ байсан. Улмаар мэргэжил маань мэргэшил болж /leadership/, тэгээд онол, аргазүйн хувьд өгүүлэл, ном бүтээж, эдүгээ Дэлхий дахинд хүлээлт бүхий шийдлийг манай салбарт гарах байсныг нь “Монгол гэрийн аналогиор” гаргаад байна. Энэ бол, дагалдагч байж чадсан түүх мөн. Эдүгээ Институтын төвшинд парадигмын бодлогыг шийдсэн буюу Зөвлөх үйлчилгээ, бас чиглүүлэгч байх боломжтой гэсэн үг.

“Смена парадигмы” /“Новая парадигма”/ - Энэ нь Институтууд шинээр зохион байгуулагдах үр дүнгийн тухай “яриа” мөн. Бидний хувьд гурван шулууны огтлолцол буюу гурамсан зангилааны зарчим бол, “ХООСОН ЧАНАР”... Энэ утгаараа хүмүүс чөлөөтэй дэвших эрхзүйтэй болбол, ард нийт өөрийн төсөөллийн хүнээ сонгох боломжтой. Тэрчлэн дэлхийн шинэ хүний нөөцийг бидний Шинэ онол л бүрдүүлэхээс, том мөнгөөр бүрдэхгүй. Бүгд худлаа л оволзоод байх юм даа. Бид зөв төсөөллийн жанжин шугамаас ихэнхдээ 80-90/20-10 хазайж явсангүй. Иймийн тулд хүчирхэг оршмуй. 2017 онд Засгийн газрын шагнал хойшлоход, Их хурлын гишүүний нэгэн зөвлөх “Бүх хийснээ Ерөнхийлөгчид бичин өгөх...” гэж хэлж байсан. Амжаагүй л байна?!

Үнэт чанар /value/ нь ёсзүйн /этик/, гоозүйн /эстетик/, төр удирдахуйн /маркетинг/ гэж ухагдахууны хувьд гурав ангилагдах. /Метаscience refers to systematic investigation of science enterprice, in order words, the use of scientific methodology to study science itself./. Ийнхүү дорд судлаач би бээр тэгш хэмийн ертөнцөд тархины үйлдвэрлэл гүйцэтгэсээр буй. Энэ бол, математик суурьтай Дээд логик... Хамгийн гүн, өргөн гоо сайхан, ёс суртахуун хийгээд ер ийм мэдлэг бол, формаль логик буюу гэгээрэхүй - ХАЙР... Энд басхүү “Эйнштейний онолд холбогдох нь” гэдэг Мета-тэмдэглэлээ чухалд үзмүй. Ер нь Эйнштейний сүнс хамт байгааг олонтаа мэдэрч байсан. Шинжлэх ухаан, боловсролыг Шинэ шинжлэх ухааны бодлогоор интегралчлах нь чухал. Үүнийг би бээр, онтологи төвшинд төсөөлмүй.  

Энд тэмдэглэхэд, бичсэн санаанууд маань “афоризм” маягтайн дээр цаг, орон зайн аяллын /“Time Travllers”/ нөхцөл байдлыг илтгэмүй. Бидний хүмүүнлэг технологи нь Дэлхий дахины сэтгэлгээний түүхэн хөгжлийн зүй ёсны бодит сүүлчийн /Final Theory/ үр дүн, суурь онол /Тогтсон таалал/ мөн. Судлаач надад хүндрэлтэй асуудал тулгарч буй үед эх орончдын идэвхи давхар сэргэж, алив жагсаал болох тал бий ч шиг. Цаашид Монгол дахь Будда шашны хамааралт синергетик-хамгийн том төслөөр хамтармуй. Тэрчлэн үе үеийн Ерөнхий сайд нартай тулж харьцаж ирсэн нь үнэн. Бидний харилцаа бодит түүхэн неопарадигмын үйл явдалд хамаардаг. Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлд, Мета-онол, аргазүйн Дээд Оюун санааны Үр дүнгээ таниулмаар байна, Ерөнхий сайд аа. Аналогийн тайлал тодруулгыг англи хэлний зарим нэршлүүдтэй харьцуулан хийх идеал маань гэхэд  чухаг ахисан төвшинд л явж буй.

Шинжлэх ухаан, боловсрол, соёл ер аль ч салбарт Мета - бодлого дутагдаж буй. Өчүүхэн судлаач мань мэт тэнд хэрэгтэй л бололтой. Тухайлбал, “Rawls-ын хувьд шударга ёс нь нийгмийн тэнцвэртэй байдлыг шаарддаггvй, харин хvмvvс бие биенийхээ хувь тавиланг хуваалцаж байхыг шаарддаг...” талаар судлаачид тэмдэглэсэн нь бий.

Эдүгээ цагт Мета-Шинжлэх ухааны буюу Бидний идеал бол суурь хөгжлийн санаа мөн тул, дэлхийд хүчинтэй эл идеалыг дээдлээч. Манай Монголчууд хөгжлийн замд хөтлүүлэхэд бус, ойр зуурын хөөрцөглөлд л дасч ирсэн бололтой. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа Боловсролын хүрээлэн рүү 2017 оны 12 дугаар сард биднийг илгээгээд, тэгээд Итгэл гэж физикийн багш мэргэжилтэй захирал нь О.Пүрэв гуайг надтай ойр судалгаа хийсэн гээд эксперт гэж томилоод, танилцсан түүх бий.

Мета-онол, аргазүй нь Синергетикийн буюу Эмх цэгцийн онол мөн. Энэ утгаараа аливаа судалгааг өгүүлэмжээр гаргаж ирмүй. Сэдвүүдийг багцалмуй. Бидний Зүйлийн дүрийн судалгааны арга барилыг гэхэд амжилттай үргэлжлүүлж улс орон даяар болон магадгүй олон улсад хэрэгжиж хэвшээд буй. Түүнчлэн үнэнч шавьтайгаа хөөрөлдөх зуураа, “Утга ба сэдэв”-ийн тухай бичиж байхдаа, бусад бүх сэдвийг хамт “авч явсан” гэж хэлсэн. Нэмэлт тайлбар болгоход, John Stuart Mill эмпиризмийн арга барилыг бvхэл мэдлэгийн уг сурвалж... гэснээс үзэхэд, бидний бүтээсэн ийм талд дулдуйдсан дээд үнэний мэдлэгийг ч хайхрах талдаа сул  бол, тэгээд тэнд ямар ч зөвт алга гэсэн үг. Цаг алдах хэрэггүй. Онолын номыг 2010 оны эхээр уншсан нэг хүн саяхан утастаж байна. Тэр хүн /Др Д.Тангад тэргүүтэн/ их сайн ном болсныг хэлээд байна, ахисан төвшинд арван жил?!

Төсөвт санаанд орсноо шигтгэхийн оронд бидний Дээд логик идеалыг харгалзаарай. Өөрөөр хэлбэл, “төсөвт суулгана” гэдгээр бүхнийг төсөөлөх бус тухайн жилд тусгасан мөнгөө хөгжлийн санаанд тусгах нь чухал. Шинжлэх ухаан гэдэг нь логик зөрчилгүй тууштай үргэлжлэл. Нэг л логикийн алдаа байвал, шинжлэх ухаан биш. Ялгаа нь энэ. Засгийн газар, Яамдууд олон жил хэрэгжүүлсэн тул, Мета -бодлогын онол цаг хугацаа алдах хэрэггүй л дээ!

Дөрөв дэх засаглал бол, Сэтгүүлч, сэтгүүлзүй... Б.Галаарид эрхэм энэ өдөр Удирдах зөвлөлөө хуралдуулж, парадигмын шинэ нээлтийг маань дэмжсэн. /Октябрийн хувьсгал ялсан Зуун жилийн ойн өдөр-2017.11.07/., Төрийн албаны зөвлөлийн нэгэн том дарга 2018 онд: “Мета-онол, аргазүйн үр дүнг бүх байгууллагад хүргэмээр байна” гэж хэлж байсан. Эдгээр нь баримттайн дээр хоосон яриа биш.

Хүн бол, амьтан, амьтан дотроо хамгийн аюултай нь! Учир нь тэр “ухамсар” хэмээх бусад амьтнаас ялгарах тэрхүү дээд чанараа доод ухамсрын буруу, дутуу логикт байдлаар ёс суртахуунгүй “ашиглаж” ирснээс үүдэлтэй. Бурхан анхнаас нь л, хүнийг нүгэлтэй амьтан болох “дуртайг” мэдээд, эдүгээ хүртэл буруу ухамсрыг нь өөрчлөхийг жинхэнэ философич - аргазүйчдэд болон түүнд итгэгч нарт “даалгасаар ирлээ”. Эдүгээ манай салбараар дамжин, Бурхны хүсэлт Монгол гэрийн аналогиор шийдэгдсэнийг Америкийн эрдэмтэд батламжилсаар ирсэн!

Есүс: “Зам, үнэн, амь бол, БИ... Надаар дамжихгүйгээр хэн ч энд хүрч чадахгүй” гэснийг бодоход, “Бурхантай холбогдоно” гэж байх ажгуу. Үзэл баримтлал - Зам буюу Ном бүтсэн түүх, Аргачлал - Замаа бүтээсэн аргачлал, Суурь кодочлол - Бүх Шинжлэх ухааны шинэ парадигм /Шинэ сэтгэлгээний арга барил/...

Кармын буюу сүнсний биеэ хэрхэн цэвэрлэх тухай НОМ уншсанаа эдүгээ энд холбон хүргэе. Нэгд. Бодол хүсэлтээ цөөлөх., Хоёрт. Муу хүнээс дор муу хүн олддог кармын хуулийг ойлгох., гэж байна шүү! “Үйл явдлын зараа” буюу олон муугийн багцыг хүлцэнгүй хүлээн авах., Тэрчлэн “Афирмаци буюу эерэг нотолгоо ашиглан”, сүнсэнд зүй бусчуудын үүсгэсэн толбыг арилгах.,

Оросын эрдэмтэн А.Свияш энэхүү бүтээлдээ, бүтээгч эзний бүтээсэн байгальд баясахыг чухалчлан заажээ... Тэрчлэн урлагийн бүтээлд болгоомжтой хандахын учрыг дурдсан. Амьдрал бол, ТОГЛООМ, ЦИРК ЭСХҮЛ АСАР ТОМ МЕХАНИЗМ гэж үзэх үеийн КАРМА ямар байх вэ? Уншигчийн хувьд, нэмэлт санал болгох зүйл бол, ГУРАВ ДАХЬ ТОГЛООМД ОРОЛЦОГЧ гэдгээ хэлсү!

Карма (каузаль), гэрлэн эфирэн, эмоцийн (астрал), оюуны ментал биеүдэд нөлөөлөх гуравдагч хүчнүүдэд: Амьсгалын дасгалууд, тусгай тоног төхөөрөмжүүд ормуй. Энэ бүхнийг Дээд хүчнүүд зөвшөөрсөн учир хэрэглэж болох тухай тэмдэглэсэн! Карма гэдэг нь – хүний зан үйлийг үндсэн шаардлагад нийцүүлэхийн тулд сүнсийг “хүмүүжүүлэх” систем юм. /тал 85/. Үүний тулд, зорилгодоо хүрэх явцдаа кармын үндсэн шаардлагыг үл зөрчих боломж олгохуйц амьдралын байр суурийг сонгож авах нь чухал /Нүгэл хилэнц үйлдэхгүй байх, Авьяас чадварын дагуу тодорхой ажил үүргийг гүйцэтгэх., Кармын бэрхшээлүүдээ илрүүлэн ашиглах- Сэтгэх буруу хэв маяг, дадал зуршил., Кармын зангилаагаа тайлах – Хоёр буюу түүнээс олон хүний сүнс төрөл арилжих бүртээ учирч, бие биедээ харилцан нөлөөлөх бөгөөд энэ нь тэдэнд таагүй байвч уг холбоог таслах буюу нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй байхыг хэлнэ/ тал 88., 

      Кармын биед хадгалагдаж буй өнгөрсөн дурсамжууд, зүүдний зэрэг мэдээллийг өөрчлөх буюу ахин кодлох хэрэгтэй. Тэрчлэн буруу итгэл үнэмшлээс салах, ирээдүйд болох муу зүйлийг хүлээж суухаа болих, хүссэнтэй дүйцэхгүй байсан ч өнөөдрөөр амьдрах, аль ч үед диваажинд амьдарч буй гэдгээ хүлээн зөвшөөрөх, алив зүйлд хэт утга учир өгөх зуршлаасаа салах явцад нөхцөл байдал муудахаас зайлахын тулд өрсөж түрүүлэх арга хэрэглэх, үнэхээр дордчихгүй байгаа даа? гэдгээс гадна одоогийнхоос дордож болох хувилбаруудыг сэтгэлдээ амсаж өнгөрүүлэх / “Үйл явдлын зараа”/.,

Кармын саваа тэнцвэрт хэмжээст хадгалах чухал /15-30 хувь юмуу 30-50 хувь/., Бие мах бодио цэвэрлэх нь басхүү чухал (Эмээр эмчлэх, зөв хооллолт, нэг төрлийн хооллолтоор сайжруулах, өлсөх гэх мэт)., Тэрчлэн “сайн эрүүл мэнд бол, хүнд төрөхөөс заяадаг авьяас чадварын нэг” хэмээн тооцож болох талтайг өгүүлсэн.

Амьдралын байр сууриа сонгохуй: Хорвоогийн амьдралд биеэ хэрхэн авч явах, түгшүүр шаналгаа хэрхэн хуримтлуулахгүй байхын тулд, өөрийн болон Дээд хүчнүүдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц байж, тэдний дэмжлэг, ивээлийг олж авах чухал., Амьдралд “тоглогчид” кармын үүргээ биелүүлэх нь басхүү чухал. Энд “Гарааны нөхцлийг” баримтлах нь ариун гэгээн хүмүүсийн араншин гэдгийг хэлсэн мэт.,

Оюун санааны гишгүүрийг 10 шатлалтай гэжээ... 9.Онол, номлол бүтээгчид., 10. Дээд хүчнүүдийн үйлчлэлд хамаарах хүний үйл ажиллагааны ҮР ДҮНГ хамааруулмуй.

Энд тайлбар нэмэхэд, дэлхийн жишиг нь докторын нэг шатлал! Физикчдийн хамгийн сүүлчийн супер дүгнэлт юу вэ? Энэ бол, орчлон ертөнцийн цаана орших “Төгс оюуны нэгдэл” гэжээ. /Нарнаас 40 тэрбум дахин хүнд жинтэй “хар нүх түүнд дөхөх яриа” байж болох уу/. Тэрчлэн Улсын Их хурлын Тамгын газраас Мета бүтээлүүдийг судлаад, “Хамтран ажиллах бололцоотой” гэж мэдэгдсэн /2019-2020 он/. Ер нь үнэлүүлэх газраа үнэлүүлэх л болно, албаны суудал байвал, суусан ч яахав, ирэх жилүүдэд!

Бурхан хүмүүсийн тарьсан муу муухайг ширгээн, уучилж бас ариусгаж байдаг гэнэ... Бурхны хот байдгийг баталснаа нуух хэрэггүй л дээ, НАСА! Монгол гэрийн аналогийг дэмжихийг Монголчууддаа уриалж байна? Учир нь дэлхийд хүлээлт бүхий хүмүүнлэг технологи - Энэ бол Оюуны Оюу толгой, түүний дундаршгүй дээд логик!

Хариуцлагатай албан тушаалтны хоёр үг, өгүүлбэрт бүх төлөөллийн позитив утга бий. Боловсролыг боловсронгуй болгохыг Шинэ эриний хүмүүнлэг технологи гэнэ. Энэ утгаар дэлхийд тэргүүлэх бодлогын онолын өмнө бөхийх сэтгэлтэй хүн бол, эх оронч мөн үү? Бид Нийслэлийн Боловсролын газар болон Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажил, үйлчилгээгээр шинэ төвшинд хамтрах санал тавьсан байх жишээтэй.

Дэлхийд танигдсан менежерүүдийн төлөвлөлт судлаач минийхтэй суурь хандлагаар таардаг. Мета-онол, аргазүйн асуудлуудыг байранд нь байршуулахгүйгээр, түүнд менежмент хийхгүйгээр Төр, Засаг оршин тогтнох боломжгүй. Учир нь интеграл бодлого нь мета онолын үед буй болдог. Үүнийг Дэлхий дахинд Шинэ парадигм гэж буй.

Квант физикчдийн Супер тэгш хэм нь хөгжмийн хэмнэлтэй адил гэсэн болохоос хөгжим мэдээж биш. Үүнийг ойлгооч. Энэ бол - “Монгол гэрийн аналоги”. Монголд хэрэгжүүлэх Мета-хөгжлийн төслүүдээ Орос, Америк зэрэг орны эрдэмтдэд басхүү илгээсэн баримт бий. Эдгээр нь загвар төслүүд тул, сонирхолтой бөлгөө!

Ийнхүү энэ ертөнц бурхны вертиуаль-оюун санааны анхдагч төлөвлөлт гэвэл, бид түүнийг гүйцэн ойлгох нь чухал. Энэ нь “Монгол гэрийн аналогиор”. Үүнтэй холбогдуулан басхүү хэлэхэд, физикч Стивен Хокингийн өнгөрсөн хийгээд ирээдүй цаг хугацаа руу аялах тухай төсөөлөлд “аль ч цаг руу аялахыг хүсвээс, хамгийн их хурд хэрэгтэй. Энэ хурд нь: Нэг. Хамгийн жин ихтэй хар нүхний байршлыг тогтоох., Хоёр. Тэр хар нүхний хэмжээний таталцлын хурдыг жигд туулах тэнцвэрт хурдад улам бүр ойртох, тэгээд улам бүр хурдалсаар цаг хугацаагаар аялах мөрөөдөлд ойртмуй...” гэжээ.

Дэлхийн томоохон Санхүүгийн эрх мэдэл бүхий сангуудтай Дэлхийн философичдийн музей байгуулах тухай хамтармаар буй. Уг нь их хамаагүй төлөвлөлт ярьж болохгүй, энэ цагийн Мета-онол, аргазүй л, бага багаар ахиулаад явна... Энэ утгаар Шведийн Нобелийн Хорооны Урилгыг хүндэтгэж, Нобелийн Утга зохиолын болон Энх тайвны шагналуудад материалаа анх удаа илгээхээр /тус бүр/ зорьж буй.

Зам, үнэн, амь /Христ/., Суурь, мөр, үр /Будда/., Үзэл баримтлал, аргачлал, суурь кодочлол /Дэлхий дахины Шинэ шинжлэх ухааны нээлт/.

Буддын шашны алив тогтсон таалал гэдэгт, “Суурь, Мөр, Үр гурав” ормуй. Суурь нь ертөнцийг танин мэдэх үзэл санааны цогцсыг, мөр нь зовлонгоос ангижрах арга замыг хэлмүй. Мөрөөр явж, үр дүнд хүрмүй. Дээд үр нь төгс амарлингуй, тэгш амгаланд хүрэхүй мөн. /Нирваан гэнэ/. Тогтсон таалал буюу суурь үзэл санааны цогцсыг Барууныхаар “Шинэ парадигм” гэмүй.

 

Доктор Н.ЭНХТӨР

2019-2020.07.06

сэтгэгдэл үлдээх

Б. Алтанчимэг

  • [192.168.1.1]
  • 27 өдөр

Таны хийсэн бутээсэн эрдэмийн ажил хун терлехтний замналд ихээхэн чухал уурэгтэй бегеед юу хуссэн санасан сэтгэсэн бухэнн сэтгэлчлэн бутэх болтугай гэж ероое.

Б.Алтанчимэг

  • [192.168.1.1]
  • 27 өдөр

Цаг уеээ олсон маш зев шийдэл. Энэхуу зев шийдлийг арван зугицн бурхад тэнгэруул ивээлдээ авч ажил уйлсн саад бэрхшээлгуй цогцоороон биелэж зуе терлехтний ирээдуй сайн сайхнаар цогцлох болтугай.