ОХУ-ын Засгийн газар коронавирусаас үүдсэн хязгаарлалтын горимоо чангатгахгүй

ОХУ-ыд коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаа эхлэн хоног тутамд халдварлагсдын тоо урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдэж буй ч тус улсын Засгийн газар хязгаарлалтын горимоо нэмж чангатгахгүй хэмээн “ТАСС” агентлаг уламжиллаа.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдэхдээ, “Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч одоогоор улс даяар нэмэлт хязгаарлалт тогтоохгүй. Харин тухайн засаг захиргааны нэгж цар тахлын байдлыг харгалзан шаардлагатай тодорхой арга хэмжээнүүдийг авна” гэжээ.

ОХУ-д коронавирусаар нийт 2 114 502 хүн халдварласнаас 1 611 445 хүн эдгэрч, 36 540 нас баржээ.

 

 

сэтгэгдэл үлдээх