Элон Маск хөрөнгийн хэмжээгээрээ Билл Гейтсийн урд гишгэлээ

АНУ-ын “Tesla”, “SpaceX” компаниудын үүсгэн байгуулагч Элон Маск дэлхийн толгой баячуудын жагсаалтын хоёрт бичигдэх болсон тухай “Bloomberg” агентлаг уламжилжээ.

“Tesla” компанийн хувьцааны үнэлгээ огцом өссөнөөс үүдэн түүний хөрөнгө 7.2 тэрбум ам.доллараар нэмэгдэн 128 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр, Элон Маск 127.7 тэрбум ам.доллартай “Microsoft”-ын Билл Гейтсийн урд гишгэн хөрөнгийн хэмжээгээрээ “Amazon”-ы Жефф Безосын (182 тэрбум ам.доллар) л ард орох болжээ.

Ер нь сүүлийн 12 сард дэлхийн толгой баячууд дунд хөрөнгөө түүн шиг хурдан арвижуулсан хүн үгүй аж. Элон Маск энэ хугацаанд бараг 100 ам.доллараар баяжжээ.

сэтгэгдэл үлдээх