Жо Байден АНУ дэлхийд дахин тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден засаг захиргааныхаа гол албан тушаалтнуудыг танилцуулж, мэдэгдэл хийсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.

Тэрээр, “АНУ эргэн ирлээ. Бид дэлхийд дахин тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, үүнээсээ ухрахгүй. Ингэхдээ холбоотнуудаасаа хөндийрөхгүй, нийтлэг үнэт зүйлсээ хамтдаа хамгаалах болно. АНУ холбоотнуудтайгаа хамт байхдаа хүчирхэг билээ.

Бид шаардлагагүй цэргийн мөргөлдөөнд оролцолгүйгээр улсынхаа аюулгүй байдлыг хангаж, дайснуудаа хяналтдаа байлгаж, террористуудыг буланд шахна. Мөн коронавирусын цар тахал, экологийн хямрал, цөмийн зэвсгийн тархалт, кибер орон зай дахь заналхийлэлтэй тэмцэж, шинэ технологийг дэлгэрүүлэх болно” гэж мэдэгджээ.

сэтгэгдэл үлдээх