Израиль Сирийн нийслэлээс холгүй орших объектыг пуужингаар довтолжээ

Израилийн арми Голаны өндөрлөгөөс Сирийн нийслэл Дамаскаас өмнөд зүгт орших Манзе уулыг пуужингаар довтолсон тухай Сирийн “Аль Ватан” сонин мэдээлжээ.

Сирийн агаараас хамгаалах хүчнийхэн зарим довтолгоог няцаасан ч чамгүй материаллаг хохирол амссан байна. Израиль Манзе дахь Сирийн цэргийн нууц объектыг устгахыг зорьсон байж болзошгүй аж.

Сири, Израиль өнөөг хүртэл дипломат харилцаа тогтоогоогүй бөгөөд дайны байдалд байдаг билээ. Хоёр улс юуны түрүүнд Голаны өндөрлөгийн статусын талаар газар нутгийн маргаантай юм.

 

 

сэтгэгдэл үлдээх