Согтуудаа хүн хутгалжээ

Архи, согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглоод нэлээн хэд хонож буй. Гэтэл эдгээр өдөр хоногт архи олж уусан хүмүүс элдэв гэмт хэрэг үйлдсээр л. Тухайлбал өчигдөр 14 цагийн орчим Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 51 настай У гэгч эр 46 настай Д-г хутгалж гэмтээжээ. Тэрээр тухайн үед согтуу байсан агаад хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

сэтгэгдэл үлдээх