М.Брейтуэт хоёр гоол оруулав

Аваргуудын лигийн "G" хэсгийн дөрөвдүгээр тойрогт Испанийн алдарт "Барселон" Украины "Динамо"-г 4:0-ээр хожлоо. Тоглолтын 52 дахь минутад Дест гоолын салхийг хагалсан бол Данийн М.Брейтуэт 57 болон 70 дахь минутад, Францын А.Гризманн 90 дэх минутад гоол оруулжээ. 29 настай дани довтлогч хоёр дахь гоолоо 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэн оруулсан аж. Ийнхүү "Барселон" 12 оноотойгоор хэсгээ тэргүүлж буй бол гурван оноо дутуу Италийн "Ювентус" хоёрт явна. Харин Украины "Динамо", Унгарын " Ференцварош" баг тус бүр нэг оноотой байна.

сэтгэгдэл үлдээх