Нэгдүгээр сард монгол ёкозүнануудыг зодог тайлуулж магадгүй

Башё өндөрлөсний дараа ёкозүнагийн зөвлөл хуралддаг уламжлалтай. Үүний шалтгаан нь мэдээж башёг үнэлж цэгнэх. Энэ удаагийн хурлаар хоёр башё дараалж хамтдаа өнжсөн ёкозүна Хакүхо, Какурюү нарыг анхааруулахаар шийдвэрлэжээ. Дашрамд дурдахад тус зөвлөлөөс ёкозүна цолтонд гурван шийтгэл оноодог аж. Үүнд:

1. Урам зориг өгөх

2. Анхааруулах

3. Зодог тайлахыг сануулах

Уг зөвлөлийнхөн хоёр ёкозүнад анхааруулахыг санал нэгтэйгээр шийджээ. Хэрвээ аваргууд ирэх оны эхний тэмцээнийг өнжих юм уу муу барилдвал зодог тайлуулах аж.

сэтгэгдэл үлдээх